Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Оргосон хоригдлуудын нэгийг барьжээ
Ховд аймгийн ШШГЕГ-ын харьяа жирийн дэглэмтэй 457 дугаар ангиас гурван хоригдол оргосны нэгийг нь уржигдар Хөтөөгийн Мягмаржав гэгчийг баривчилсан байна. Тэрээр тус ангид хулгайн хэргээр ял эдэлж байсан юм байна. Түүнийг Ховд аймгийн Эрдэнэбүрэн суман Шурагийн гүүр гэдэг газарт явж байгаад баригдсан аж. Оргосон Х.Мягмаржав, “Бид хорих ангиас гараад л салсан. Нөгөө хоёрыг хаана байгааг мэдэхгүй. Гэртээ харих гэж явсан” гэж мэдүүлжээ. Мөн оргож явахдаа ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлж. Тус аймгийн цагдаагийнхан түүнд Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Хоригдлуудын хувьд тус ангийн гадна уурын зуухны галч хийдэг байсан гэнэ.
0 Сэтгэгдэл
























