Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Залуучуудын дунд нээлттэй хэлэлцүүлэг болно
МЗХ, тус холбооны “Залуучуудын хууль, эрх зүйн хороо”-ноос санаачилан зарим хуулийн төслүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах санал санаачлагыг тусгаж байгаа талаар мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан. Тэгвэл тус хорооныхон дэвшүүлж буй “Улс төрийн намын тухай хууль”, “Монгол Улсын эрүүгийн хууль”, “Авлигатай тэмцэх тухай хууль”, мөн “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-ийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг улс төрийн нам, түүний дэргэдэх болон төрийн, төрийн бус залуучуудын байгууллагууд, түүнчлэн их дээд сургуулиудын оюутан залуучууд, хуульчдыг оролцуулан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болжээ. Энэхүү нээлттэй хэлэлцүүлэг нь маргааш буюу 04-р сарын 03-нд МЗХ-ны Залуучуудын нээлттэй танхимд 14:00 цагаас болох бөгөөд сонирхсон хуульчид, хууль зүйн чиглэлээр сурч буй оюутан залуучууд та бүхнийг өргөнөөр оролцож, санал бодлоо хуваалцахыг хүсэж байна. Тэд “Монгол Улсын эрүүгийн хууль”-д хээл хахуулийн гэмт хэргийн талаар, “Улс төрийн намын тухай хууль”-д намын дэргэдэх төрийн бус байгууллага байгуулахыг хориглох, улс төрийн намын хатуу гишүүнчлэлээс татгалзах, “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-ийн (шинэчилсэн найруулга) төсөлд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийгэмд хандсан /архи тамхи, мансууруулах бодис, хүний наймаа, авлига, гэмт хэргийн эсрэг, хотын соёл, нийтийн биеийн тамир, эрүүл амьдрах ухаан зэргийг дэмжих/ аливаа реклам сурталчилгаа, мэдээ мэдээллийг үнэ төлбөргүй цацах боломжийг олгох талаар нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг саналыг дэвшүүлээд байгаа билээ. Залуучуудын дунд нээлттэй хэлэлцүүлэг явуулсны дараагаар  энэхүү хуулийн төслийг энэ хаврын чуулганд УИХ дахь “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ээр дамжуулан өргөн барих юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан