УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Өнөөдөр нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
Хамгийн өндөр настай эмэгтэй таалал төгсчээ
АНУ-ын хамгийн өндөр настай эмэгтэй гэгдэж байсан Элси Томпсон гэгч өндөр настан ээлжит төрсөн өдөр нь болохоос хэдхэн хоногийн өмнө 113 насандаа таалал төгссөн байна.
Томпсон нь 1899 оны дөрөвдүгээр сарын 5-нд Пенсильвани мужийн Бивер-Фолс хотноо төржээ. Түүний нөхөр Рональд Томпсон нь энэ мужийн сенатын гишүүн байжээ. Хосууд Флорида мужийн Клируотер хот руу 1971 онд шилжин суурьшиж, Рональд Томпсон нь 1986 онд өөд болсон байна.
Энэ оны нэгдүгээр сард 115 насандаа тухайн үеийн Америкийн хамгийн хөгшин эмэгтэй гэгдэж байсан Жоржи мужийн Мэми Риарден өөд болсны дараа Томпсоныг АНУ-ын хамгийн өндөр настай эмэгтэйгээр тодроод байсан билээ.
Томпсон нь хүү, дөрвөн ачтай бөгөөд урт насласныхаа нууцыг хүмүүсийг хайрлаж явдаг, өглөө болгоныг инээмсэглэлтэйгээр угтдагт байдаг гэж тайлбарласан байна.
Одоо АНУ-ын хамгийн өндөр настай хүнээр 1899 оны тавдугаар сарын 23-нд төрсөн Мичиган мужийн Жералин Тэлли тодорлоо. Харин дэлхийн хамгийн өндөр настай хүн нь 115 настай Японы Киото хотод амьдардаг Зироэмон Кимура тодроод байгаа юм.
АНУ-ын хамгийн өндөр настай эмэгтэй гэгдэж байсан Элси Томпсон гэгч өндөр настан ээлжит төрсөн өдөр нь болохоос хэдхэн хоногийн өмнө 113 насандаа таалал төгссөн байна.Томпсон нь 1899 оны дөрөвдүгээр сарын 5-нд Пенсильвани мужийн Бивер-Фолс хотноо төржээ. Түүний нөхөр Рональд Томпсон нь энэ мужийн сенатын гишүүн байжээ. Хосууд Флорида мужийн Клируотер хот руу 1971 онд шилжин суурьшиж, Рональд Томпсон нь 1986 онд өөд болсон байна.

0 Сэтгэгдэл