Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ жилийн супер наргиан


Жил болгоны дөрөвдүгээр сарын 1-нийг дэлхийг  нийтээрээ инээдмийн баярын өдөр болгон тэмдэглэж, нэгнийгээ элдэв хоргүйгээр хөөрхөн чаддаг уламжлалтай. Энэ жилийн хувьд хамгийн супер егөөдөл нь Америкт амьдардаг иргэнээс нэг сая ам.доллар өвлөн авсан Белорусс нохойн тухай мэдээ байлаа. Белоруссын “Республика” сонинд бичсэнээр бол дайны үед Германд олзлогдож байгаад дайны дараа нь Америк руу цагаачлан гарсан белорусс гаралтай Жон Федоров гэгч нь тэртээ 2007 онд “Жулик” /Луйварчин/ хочтой энэ нохойн амьдардаг тосгонд олзноос чөлөөлөгдсөний дараагаар ялган тусгаарлан хорих лагерт өөрт ихэд дассан нохойг нь  санагдуулсан гэж хэлж байсныг Жуликийн эзэн Потапов гэгч хэлсэн юм байх. Тухайн үед лагерт Федоровт дасаад байсан нохойг Валет /Хөзрийн боол/ гэдэг байсан бөгөөд хүнд өвчлөхөд нь мал эмнэлэгт их мөнгө төлж хагалгаа хийлгэх эсвэл өндөр цалинтай ажил амлаад байсан Сакраменто руу нисэх гэдгийг аль нэгийг сонгох шаардлагатай болсон гэнэ. Үр дүнд нь Федоров Сакраменто руу нисч Валет нохой үхжээ. Харин олон жилийн дараа төрөлх Белорусстаа ирээд явж байхдаа Валеттай адилхан нохой хараад ихэд уярсан юм байх. Ингээд Федоров нь нохойныхоо нэрэн дээр банкинд тусгай данс нээж түүндээ 993,7 мянган ам.доллар хийжээ. Мөнгийг нохойн амьдрах бүх л хугацааны туршид зарцуулах бөгөөд илүү гарсан мөнгөний 10 хувийг Потаповын гэр бүлд өгөөд үлдэснийг нь Америкт байдаг нохойн асрах газрын данс руу хийх ёстой ажээ. Мөн гэрээний дагуу Жулик нохой нь том ор, зурагт бүхий тусгай өрөөтэй, өдөрт хагас килогоос багагүй хэмжээний мах агуулсан гурван удаагийн хоолтой, өдөрт хоёр удаа шүршүүрт орж, салхилдаг болох ёстой гэнэ. Нохой гудамжинд хонохыг хүсвэл Америкаас ирүүлсэн халаалттай гудас бүхий нохойн оромжинд хонож болох аж. Мөн жилдээ нэг удаа газрын зураг дээр хамраараа чичин заасан улс руугаа аялж байх ёстой юм байна. Нохойн эзний мэдэгдсэнээр таван сарын дараа тэд нохойн хамт эхний улс руугаа аялалд гарахаар болсон бөгөөд Жуликийг Парис хотыг олж заагаасай гэж ихэд хүсч байгаа тухайгаа сэтгүүлчдэд мэдэгджээ. Саятан нохойг асарч, халамжилсныхаа төлөө эзэд нь Белорусс улсын сарын дундаж цалинг хоёроор үржүүлсэнтэй адил хэмжээтэй цалин авах юм байна.
Энэхүү инээд хүргэм мэдээллийг инээдмийн баярын өмнө цацсан гэдгийг мартаад Орос, хуучин Зөвлөлтийн орнуудын бараг бүх интернэт сайтууд хуулбарлан тавьж ихээхэн дуулиан дэгдээсэн байна.

0 Сэтгэгдэл
yoooy barag yu ch oilgosngui yamr aimshgiin muu nairuulgatain be.. ingej muu nairuulj orchuulh gj dee unshhaas durgui hurmeer yum unshhd mash tovogtei blaa
Хамгийн их уншсан