Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Хүүхдийн парк хүүхдүүддээ үлдэх нь


“Паркаа аваръя” хөдөлгөөнийг Монголын Залуучуудын Холбоо өрнүүлэв. Үр дүнд нь бидний хүүхэд насны дурсамж шингэсэн Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газраас хэн, хэн авсан болохыг бүгд мэдэж авч билээ. Зарим хүн авсан газраа ч буцааж өгч болох тухай мэдэгдлийг хийж эхлэв. Мартаагүй бол УИХ-ын гишүүн Б.Наранхүү “Бусад нь өгвөл би ч өгнө” гэж хэлж байв. Тэр үнэхээр зөв санаачилга гаргасан. Паркийн газраас авсан бусад бизнесмэнийг уриалж чадсан. Үр дүн нь ч гарлаа.

Паркийн газраас хамгийн том хэсгийг “Бодь” групп авсан гэдэг. Тэгвэл энэ группийн 33.34 хувийг нь эзэмшдэг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Лу.Болд манай сониноор дамжуулж мэдэгдэл хийв. Тэрээр “... Парк руу дөрвөн талаас нь орж эхэлсэн. Энэ үед бид яасан бэ гэхээр паркийг аврах ёстой гэж шийдсэн. Манай хамт ажилладаг олон залуу энэ дээр маш их санаа зовж байсан. Паркийг яг дөрвөн талаас нь идээд дууслаа шүү дээ. Дороо л дуусч байгаа юм. Ингэхээр бидний өссөн, хагас зуун жил амьдарч байгаа хот маань ямар ч дурсамжгүй болж байгаа байхгүй юу. Тэгээд бид дурсамжаа, өөрсдийнхөө мөрөөдлийг аваръя гэж шийдсэн. Тухайн үед Монголд тийм мөнгө гэж хаана байлаа. Тэгээд гадны хөрөнгө оруулагч олоод, төсөл байгуулаад ямар ч байсан паркийг аваад үлдчихлээ шдээ. Энийг маш том ололт гэж бодох ёстой байхгүй юу. Одоо нэгэнт парк нь байна. Хот нь байна. Энэ бүхэн бол хүүхдүүдийн л өмч. Бид хамгаалаад л үлдсэн. Тухайн үед энэ төсөлд оролцсон залуучууд түүхэн үүргээ биелүүлсэн. Тэдэнд үнэхээр тэр одон медаль байдаг бол өгөх хэрэгтэй. Паркийг Улаанбаатар хот мэдэлдээ авах хэрэгтэй” гэж мэдэгдэв.

Хүүхдийн паркийг хэн нэгэн бизнесмэн биш, хот мэдэлдээ аваад хүүхдэд нь л зориулж хөгжүүлэх ёстой гэж тэр хэллээ. Гоё мэдээ биш гэж үү. Хүүхдийн парк хүүхдүүддээ үлдэх нь.
Ч.Гангэрэл
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан