Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

6 НАСТАЙ ХҮҮГ ЭХ ОРОНД НЬ АВЧИРЛАА

Монгол Улсын иргэн, 6 настай С.Амарбаясгаланг БНСУ-ын “Инчон” олон улсын нисэх онгоцны буудлын транзит танхимд харгалзах хүнгүй, ганцаараа байгаа тухай мэдээлэл 3 дугаар сарын 31-ний өдөр ГХЯ-нд ирсний дагуу тус яам болон Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ хүүхдийн ар гэртэй нь холбоо тогтоож, хүүгийн эцгээс тус яаманд ирүүлсэн өргөдлийн дагуу С.Амарбаясгаланг тухайн өдрийн “Кореaн Эйр” компанийн нислэгээр Монгол Улсад буцаан авчирлаа.
“Чингис хаан” Олон улсын нисэх буудалд С.Амарбаясгаланг эмчийн үзлэгт оруулж, хууль, хяналтын байгууллагын шийдвэрийн дагуу ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн байна.  Цаашид, иргэд бага насны хүүхдээ гадаад улс орон руу харгалзах хүнгүй явуулахгүй байхыг тус МОнгол Улсын Гадаад харилцааны яам зөвлөж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан