Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Т.ГАНДИ УНГАРААР ХЭСЧ ЯВНА
Монгол Улсаас Унгар улсад  суугаа Элчин сайд Т.Ганди ЭСЯ-ны дипломат ажилтнуудын хамт 3 дугаар сарын 27-нд Унгарын Чонград мужийн төв Сегед хотноо ажиллалаа.
Элчин сайд Чонград мужийн дарга, Унгарын Парламентын гишүүн Мадьяр Аннатай уулзахдаа Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал, удахгүй болох Эдийн засгийн асуудлаар хамтран ажиллах Монгол-Унгарын Засгийн газар хоорондын хамтарсан IV хуралдааны бэлтгэл ажлын талаар товч мэдээлж, хоёр орны хоорондын харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Чонград мужийн дарга, Унгарын Парламентын гишүүн Мадьяр Анна хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар Элчин сайдтай санал нэг байгаагаа илэрхийлж, Монголын талын тавьсан тодорхой саналуудыг холбогдох байгууллагуудынхаа хамт судлан үзэж, ажил хэрэг болгохоо мэдэгджээ.
0 Сэтгэгдэл
Хэсч явна гэдэг нь юу гэж байгаа юм бол, ажлаа л хийж яваа юм биш үү.
Юм үзээгүй амьтан яахав дээ, хэсч л яваа биз. Одоо зургаа дахь хэл мажар хэл мэддэг болох нь дээ. Нэг үг ч болтугай цээжлээсэй билээ. Бариал будмал авгай
Хамгийн их уншсан