Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АЯТУНГААГИЙН НӨХӨР ФИЛИППИНИЙ ИРГЭН БИШ


 Гадаад харилцааны  яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар Филиппин Улсын Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Жэйм Виктор Б.Лэддатай уулзаж 2012 оны 11 дүгээр сард  Монгол Улсын иргэн Т.Аятунгаа  Филиппин Улсад зорчиж явахдаа түүний хүүхдийн эцэг Сэйнт Киттс ба Невис Улсын иргэн Чарльз Эдвард Эргентэй маргалдаж, улмаар хүүхдийн эцэг нь хүүхдээ авч зугтсан төдийгүй шүүхэд хандаж манай иргэнийг хүүхэдтэй зүй бусаар харьцсан гэх үндэслэлээр шүүхийн шийдвэр гаргуулсан тухай дурдаж  хүүхдийг эх оронд нь буцаах болон Монгол улсын иргэн Ч.Тэргэлсар нь одоо хаана байгаа, бусад улсын иргэншил авсан эсэхийг тодруулж өгөхийг хүслээ.
Мөн Монгол Улсын иргэн Б.Солонго, Т.Аятунгаа нарыг ямар нотлох баримтыг түшиглэн шүүхээс шийдвэр гаргасныг тодруулах, тэдний  гадаад паспорт,  бичиг баримт, бусад эд зүйлсийг  Монгол Улсад шилжүүлэн авах талаар туслалцаа хүссэн байна.
Харин Филиппины тал нь Чарльз Эдвард Эргенийг  Филиппин улсын иргэн биш болохыг нотолж уг иргэн нь 2012 оны 12  дугаар сарын 7-ны өдөр Филиппин улсаас гарч явсан, Ч.Тэргэлсар нэртэй иргэн тус улсын хилээр орж гарсан тухай ямар нэг мэдээлэл байхгүй болохыг хэлээд шалган тодруулж өгөв. Мөн Монгол Улсын иргэн Б.Солонго, Т.Аятунгаа нар нь өөрсдөө гэм буруугүйгээ  нотолсон бичиг баримт ирүүлээгүй,  шүүхээс дуудсан цагт өөрсдөө ирээгүйгээс тэдний эсрэг  шийдвэр гаргахад нөлөөлсөн байх гэсэн хариу өгчээ. Манай тал Монгол улсын иргэн Б.Солонго, Т.Аятунгаа нарыг  Интерполоор эрэн сурвалжилж буйгаар зарлагдсан нь хууль бус бөгөөд Чарльз Эдвард Эрген нь манай иргэдийн эсрэг хуурамч баримт бүрдүүлэн үндэслэлгүй шийдвэр гаргуулсныг айлын талд мэдэгдсэн байна. 

0 Сэтгэгдэл
za tiim bailgui dee
ГХЯ-д баярлалаа, иргэнийхээ төлөө ингэх ёстой юмаа... хэн дуртай нь монгол хүнийг буруутгаж , манайхан тэрнийг нь тийм мэтээр хүлээж авдаг, монгол бүсгүйчүүдээ элдвээр харааж ерөөж байдаг нь үндэслэлгүй зүйл гэдгийг харуулсан сайхан хэрэг бна. Аятунгаагийн хувьд тухайн үед хүний газар хүнд хэцүү байдалд ороод юу хийхээ мэдээгүй байх л даа...Аятунгаад амжилт хүсье, Хүүхдээ олно гэдэгт найдаж бна. :)
Sain bn shde huniihee araas yavah heregtei shde amjilt husye
Хамгийн их уншсан