Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ш.АЛТАНТУЯАГ АЛСАН ЦАГДААГИЙН ШҮХ ХУРАЛ ЭНЭ ЗУН БОЛНО


Гадаад харилцааны  яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар Филиппин, Сингапур, Малайз улсад томилолтоор ажиллах явцдаа Малайзын ГХЯ-ны Консулын газрын Тэргүүн Зулкифли Абдуллатай уулзаж тус улсад 2006 онд амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэргийн шийдвэрлэх ажлын явцын  талаар мэдээлэл хүсч,  энэ асуудлаар Монгол Улсад хамтарсан ажлын хэсэг байгууллагдсаныг  мэдэгдсэн байна.  Мөн хохирогчын ар гэрээс тавьсан хүсэлтийг айлын талд уламжиллаа.

Малайзын тал  шүүхийн ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, оролцох боломжгүйг тайлбарлаад хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ оны 6, эсвэл 8  дугаар сард болох урьдчилсан тов гарсныг дуулгаад  энэ хэргийн талаар цаашид хамтран ажиллахаар тохиролцов.

Мөн иргэдийн асуудлаар Малайзын ГХЯ ялангуяа Консулын газартай харилцаагаа тогтмолжуулах, монгол иргэдтэй холбогдсон шүүхийн ажиллагааг шуурхайлах, дэмжлэг үзүүлэх талаар Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягийн захидлыг Малайзын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Тан Шри Мохд Раджи Бин Рахманд гардууллаа.

Түүнчлэн Ш.Алтантуяагийн хэргийн өмгөөлөгч Карпал Сингк-тэй уулзаж хэргийг хуулийн хүрээнд  шийдвэрлэх, талийгаачийн эцгийн гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэх асуудлыг түргэтгэх,  өнчин үлдсэн 2 хүүхдэд хүмүүнлэгийн үүднээс тусламж хэрэгтэй байгаа болон талийгаачийн шарилын үлдэгдлийг авахад туслалцаа хүсэв.

Өмгөөлөгч Карпал Сингк эрүүгийн хэргийн шүүх хурлын шийдвэрийг тухайн хэрэгт сэжигтнээр холбогдсон цагдаагийн 2 офицер давж заалдсан тул хэргийг  шийдвэрлэх ажиллагааг удааширч байгаа. Үүнтэй холбогдуулан С.Шаарийбуугийн гаргасан иргэний нэхэмжлэлийг шүүхээр хэлэлцэх боломжгүй хэмээн хүлээж байгааг дурдаад талийгаачийн 2 хүүхдэд тусламж үзүүлэх асуудлыг Төрийн бус байгууллагаар дамжуулан тавих, шарилын үлдэгдлийг буцаах асуудлыг өмгөөлөгчийн хувьд өөрөө зохицуулж болохоо мэдэгдэв.
Мөн 2013 он гарсаар манай 4 иргэн хар тамхи хадгалсан хэрэгт холбогдон Малайз улсад шалгагдаж байгаа бөгөөд  тэдэнд эрх зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөгчөөр хангах, шүүх хурлын товын талаар мэдээлэл хүссэний гадна манай зарим иргэд уг хэрэгт санамсар болгоомжгүйгээсээ холбогдож хохирч байж болзошгүйг зориуд анхааруулав. Одоогоор тэднээс нэг иргэн нь суллагдаж, 3 иргэнийх нь шүүх хурал хойшлогдоод байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан