Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ
Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
МЭДЭГДЭЛ
Сүүлийн үед мэдээллийн сайтууд болон twitter, facebook хуудсаар 700 үг
бүхий хориотой “Үгсийн сан”-гийн жагсаалт албан ёсны шийдвэр мэтээр олон
нийтэд цацагдаж, нийгэм хувь хүмүүсийн дунд буруу ташаа ойлголт
төрүүлсэнд Харилцаа холбооны зохицуулах хороо нийт ард иргэдээсээ албан
ёсоор уучлалт хүсч байна.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос Мэдээллийн сайтуудын ассоциаци болон Монголын сайтуудын холбоотой хамтран сэтгэгдлийн харилцааг зохицуулах журмыг олон улсын жишигт нийцсэн аргачлалаар тухайн байгууллагуудын саналыг үндэслэн боловсруулж, 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлэн ажиллаж байна.
Энэхүү журмын хүрээнд цахим ертөнцөд гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаанд уруу татах, хувь иргэнийг ёс бус үг хэллэгээр гутаан доромжлох үйлдэл гаргуулахгүй байх талаар Монголын сайтуудын Холбоо, Мэдээллийн сайтуудын ассоциацийн гишүүн мэдээллийн сайтуудтай хамтран тодорхой зохицуулалтыг хийн ажиллаж байна.
Монгол Улсын Үндсэн хууль, хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл баримтлал, хувь хүний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, унаган эрхийг хааж боогдуулсан аливаа зохицуулалт журмыг Харилцаа холбооны зохицуулах хороо гаргаж байгаагүй бөгөөд цаашид ч энэ зарчмын байр сууриа хатуу баримталж ажиллахаа албан ёсоор мэдэгдэж байна.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
0 Сэтгэгдэл