Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Лхагвасүрэн: Ахмадуудын дунд зүрх судасны өвчлөл их байна


Дорнод аймгийн уламжлалт эмнэлгийн төвийн дарга Монгол Улсын гавьяат эмч С.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

-Орон нутгийн иргэд уламжлалт эмнэлгийг илүүд үздэг. Танай эмнэлэг байгуулагдаад хэр удаж байна вэ?
-Тийм ээ. Хөдөөгийн иргэд уламжлалт эмнэлгээ анагаах ухаанаас илүүд үздэг. Ялангуяа, ахмадууд. Манай эмнэлэг байгуулагдаад 23 жил болж байна. Дээр үед цэргийн иргэний эмнэлэг гэж байгаад монгол уламжлалт болж өөрчлөгдсөн. Миний хувьд 1968 онд сургуулиа төгссөнөөс хойш тасралтгүй энэ эмнэлэгтээ ажиллаж байна.

-Хэдэн ажилтантай вэ. Жилд хэчнээн иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлж байна вэ?
-Манай эмнэлэг 1995 оноос хэвтүүлэн эмчилдэг болж, одоо 21 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Жилдээ 500 гаруй хүнд тусламж үзүүлдэг. Ихэвчлэн 60-аас дээш насныханд үйлчилдэг. Аймгийн хүн амын 70 гаруй хувь нь хэвтэн эмчлүүлдэг. Бүсийн эмчилгээ оношилгооны төв болохоор Сүхбаатар, Хэнтий аймгаас ч иргэд ирдэг.

-Танайхаар үйлчлүүлэгчдийн дунд ямар өвчин зонхилж байна вэ?
-Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст зүрх судасны болон даралт ихсэх  өвчлөл зонхилдог. Мөн хоол боловсруулах эрхтэн, элэг цөс, ходоодны өвчин элбэг. Сүүлийн үед үе мөч, холбох эд эрхтний өвчлөл ихсэх хандлага ажиглагдсан.

-Эм тангаа хаанаас авдаг вэ. Өөрсдөө эм үйлдвэрлэдэг үү?
-Үгүй ээ. Эмээ үйлдвэрлэдэггүй. Улаанбаатарын долоон эмийн үйлдвэртэй гэрээ байгуулж, тэндээсээ татдаг. 60 гаруй төрлийн эм хэрэглэдэг. Түүнээс гадна байгалийн гаралтай орон нутгийн рашаан, давс, шавар эмчилгээг өвчтөнүүддээ санал болгодог. Манайд элэг цөс, ходоодны өвчлөл их болохоор арав, арваннэгдүгээр сард шавар, саамын эмчилгээ хийдэг. Зуны цагтаа хусны шүүсээр эмчилдэг.

-Эмнэлгийн барилга дээр үеийнх болохоор их хуучирсан харагдлаа?
-Нийтдээ 506 сая төгрөгийн өртөгтэй барилга барихаар болж өнгөрсөн онд нэг давхрыг нь барихад 375 сая төгрөг зарцуулсан. Тиймээс одоо үлдсэн 130 сая төгрөгийн санхүүжилтаа авчихвал шинэ барилгатай болчихлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан