Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр дөрөвдүгээр сарын нэгэн, Инээдмийн өдөр

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ний өдөр багачууд бие биенээ хууран шоглож инээлдэж наргицгаадаг. Иймээс ч энэ өдрийг инээдмийн өдөр, бас тэнэгүүдийн өдөр ч гэдэг.

Нэгэн цагт энэ өдөр Ленин багш бага байхдаа аяга хагалчихаад ээждээ худал хэлсэн юм гэнэ билээ хэмээн ярьцгаадаг байсан бол уг түүх нь тэр коммунист, алуурчинтай хамаагүй огт өөр.

Харин энэ өдрийг улс үндэстэн бүр түүхийн бараг бүхий л үед тэмдэглэж, хөгжилддөг байж. Энэ өдрийн баярын талаар янз бүрийн таамаг хувилбар байдаг.

Нэг дэх нь: Хэзээ нэгэн цагт Францад гуравдугаар сарын сүүлчээр шинэ жилийг тэмдэглэдэг байж. Гуравдугаар асырн 25-наас дөрөвдүгээр сарын 1 хүртэл зочид ирж, бэлэг сэлт өгөн, хөгжилдөж цэнгэдэг байжээ. Гэвч 1562 онд Ромын пап Григорий XIII  григоианы шинэ хуанли гаргаж шинэ жилийг нэгдүгээр сарын 1-нд шилжүүлжсэн байна. Ингээд францууд “Хуучин шинэ жил” хэмээн нэрийдэж, дөрвөн сарын 1-нд шинэ жилээ тэмдэглэгсдийг “дөрөвдүгээр сарын 1-ний тэнэгүүд” гэдэг болсон гэнэ.

Хоёр дахь нь: Э.э баяр бүр эртний Ромд бий болсон гэнэ. Тэд “тэнэгүүдийн баяр” гэж дөрөвдүгээр сарын 1-нд биш харин хоёрдугаар сарын 17-нд тэмдэглэдэг байжээ.

Гурав дахь нь:Дорнод Энэтхэгт тэмдэглэж эхэлсэн гэсэн хувилбар бас бий. Энэ өдрийг “Тоглоом шоглоомын өдөр” хэмээн гуравдугаар сарын 31-нд тэмдэглэдэг байсан гэнэ.

Дөрөв дэх нь: “наргианчдын өдөр” хэмээн Италийн Неаполийн хаан Монтерея загасаар хоол хийдэг нэгэн баяр болгон тэмдэглэдэг байсан гэдэг. Тэр нэг удаа хоол хийсэн загасаараа дахин хоол хийхийг тогоочдоо тушааж.  Гэтэл тийм загас нь байсангүй.  Тэгээд тогооч ижил загас авч, арай өөр хоол хийж эзэндээ жаахан наргиантайгаар тайлбарлжээ.  Хаан харин уурласангүй, инээсэн байна.  Тэгээд энэ өдөр хошин шог, нариантай байдлаар нэгнийгээ хуурч, дөнгөдөг болсон гэдэг.

Энэ өдрийг улс орнуудад хэрхэн
тэмдэглэдэг вэ


XYIII зуунаас ер нь бараг улс орнууд энэ өдрийг тэмдэглэж хөгжилддөг болсон байна.  Хүүхэд багачууд ч гэлтгүй томчуул ч гэсэн нэг нэгнийгээ хөөрхөн дөнгөн хөгжилдөж, заримыгаа бүр хэтрүүлэх нь бий. Гэхдээ энэ нь зүгээр л наргиантай, ямар ч хоргүй гэнэ цагаан тоглоом байдаг.

Австрали

Австраличууд ер нь баяр баясгалантай ард түмэн.  Дөрөвдүгээр сарын 1-нийг тэд кукабарры шувууны инээдээр эхлүүлдэг гэнэ. Энэ өдөр австраличууд нэг нэгийгээ хуурч дамшиглан ер бусын инээдэмтэй блээг өгдөг байна. Харин энэ бүхнийгээ өдрийн хоолны өмнө амжуулах ёстой, тэгэхгүй бол наргиж байгаа хүнийг тэнэгт тооцдог байна.

Ийм хуурах тоглоомд нь хэвлэл мэдээлтийн хэрэгслүүд ч оролцдог гэнэ. Нэг удаа бүр нийслэлийн нэгэн сонинд энэ өдөр хүмүүсийн орох дуртай хамгийн цэнгэг голд матар ороод ирсэн байна гэж мэдээлж тийшээ нэг ч хүн очоогүй явдал гарч байжээ. Бас хятад зоогийн газарт ирж тугалын махтай зоог үнэгүй идээд жолооны үнэмлэх ав гэсэн зар ч гарч байж.

Англи

Энд бас зөвхөн өдрийн 12,00 цаг хүртэл л бие биенээ дөнгөх ёстой байдаг гэнэ. Энд бүр уламжлал болсон “Гутлын үдээс чинь тайлагдчихаж” гэдэг үг ч газар сайгүй. Одоо бол бие биедээ инээдэмтэй шог хошин ил захидал бэлэг өгдөг хэвээрээ.

Армени

Армянчууд хэзээнээсээ марзан улс л даа. Энэ өдрийг инээдэм наргианы өдөр болгож бүр албан ёсоор тэмдэглэнэ гээч. Энэ баяр хаврын сайхан өдөр таардаг болохоор ч тэр үү, хаа сайгүй нэг нэгнээ шоглож, наргин хөгжилддөг байна.

Болгар

Алдарт Габровын өлгий энэ оронд энэ баярыг ихэд хүндэтгэлтэй тэмдэглэдэг. Хүүхдүүд бүр илүүтэй хөгжилдөнө. Сонин, радио ч хүмүүсийг хуурч, дөнгөх ажилд оролцоно. Габровынхон бол бүрч онцгой, Албан ёсоор шог хошин зохиолын баяр хийж, шог зургийн үзэсгэлэн гаргана.

Итали

Энэ өдрийг италичууд “Дөрөвдүгээр сарын 1-ний загас” гэж нэрийднэ. Гэнэн цагаанаар нэг нэгнээ донхорлож цаасан дээр зурсан загас хэний ч хамаагүй нуруун дээр наачихаж мэднэ. Хариас очсон юм уу , үүнийг мэдэхгүй хүн бол өдөржин зургийн самбар болоод явахыг үгүйсгэхгүй.

Энэ өдөр бороо орж байх юм бол хэн нэгэн таньд чихэр шидэж өгнө, түүнийг нь шүхрээсээ зүүж гоёх ёстой. Ингээд жинхэнэ чихрэн чимигтэй сүлд мод болно доо. Бас гэр бүлийн хэн нэгэн нь гэрийнхээ бүх цагийг нэг цагаар ухруулдаг заншил бий. Элсэн чихрийн саванд давс хийчихсэн ч байж мэдэх. Ажлаасаа хоцрох, цайндаа, талхан дээрээ давс түрхэх ч бөөн инээдэм л дээ.

Румын

Румынчууд энэ өдрийг бас л албан ёсны баяр болгон улс даяараа хөгжилдөж өнгөрөөдөг. Тэд ерөөсөө зүгээр байж байгаад л хүнийг хөөрхөн дөнгөж, онигоонд оруулчихдаг улс. Румыны үе үеийн хүүхдийн онигооны гол баатар нь Пэкалэ, Тындалэ хоёр. Пыкалэ нь намхан, зальтай, сайхан сэтгэлтэй бол Тындалэ нь өндөр, мангардуу байх жишээтэй. Энэ хоёрын онигоо гэж дуусахгүй.

Америк

Энд мөн л ил цагаанаар “Гутлын чинь үдээс тайлагдаж”, “Энд чинь бэх болчихож” гэсэн хүүхдийн гэнэн тоглоомоос эхлээд хэвлэл ч бас хуурна шүү. Тэгээд гэнэдсэн нэгнийгээ дөрөвдүгээр сарын нэгний тэнэг хэмээн наргина. Телевиз, хэвлэлээр хамгийн нэр  алдартай хүмүүсийн гэнэдсэн,  болчимгүйдсэнийг наргиан болгож нийтэлж ярина.  Гэхдээ энэ бүхний өмнө хөтлөгч нь одоо дөрөвдүгээр сарын 1-ний тоглоом наргиан нэвтрүүлнэ гэж урьдчилан хэлдэг байна.

Финлянд

Энд энэ өдрийг бусад улсуудын нэгэн адил бие биенээ хуурдаг, наргианы өдөр гэдэг. Эцэг эхчүүд хүүхэддээ элдэв сонин хачин, инээдэмтэй бэлэг өгнө. Хөршөөсөө ийм ч юм гуйгаад ир, үүнийг ч хэлээд ир гэнэ, харин тэр нь байж боломгүй зүйл байх жишээтэй. Ухаандаа шилэн хайчийг нь аваад ир гэх мэт.

Франц

Францад яг л итали шиг нуруун дээр цаасан загас наана. Үүнийгээ дөрөвдүгээр сарын загас гэнэ. Тэнэг болохгүйн тулд загастайгаа үлдэхгүйг хүн бүрий хичээнэ. Мөн л Ялгаагүй элсэн чихрийн саванд давс хийж,  хуушууранд перец хийх жишээтэй. Хамгийн амттай цуу олоод ир гэхчлэн биелэгдэшгүй даалгавар өгнө.

Шотланд

Энд энэ баярыг нэг биш хоёр өдөр тэмдэглэнэ. Эхний өдрийг хөхөөний өдөр гэж хэн нэгнийг хууран шоглоно. Харин хоёр дахь өдрийг Сүүлний өдөр гэдэг. Тэд бие биендээ хаймар уут өмсгөж наргина.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан