Хип Хоп холбооны ерөнхийлөгч Баавар буюу Ш.Батбаяр цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байх үеэрээ галд түлэгдэн биеийн байдал нь хүн эмнэлэгт ирсэн талаарх мэдээ хүн бүрийг цочирдуулсан. Төрийн жинхэнэ “хамгаалалт” тэнд л байдаг гэж итгэж байсан ч талаар өнгөрсөн гэхэд хилсдэхгүй. Гал чухам юунаас болж гарсан, хэн энэ бүхний хариуцлагыг үүрэх ёстой вэ гэх зэргээр хэргийн эзнийг тодруулахаар хууль хяналтынхан ажилласаар байгаа. Салбарын сайдаасаа авхуулаад хариуцлага хүлээх ёстой энэ хэргийн зарим эздийг тодруулж, хариуцлага хүлээлгэсэн гэнэ.
Хариуцлага хүлээж, ажлаас халагдах тушаалыг одоогоор 461 дүгээр ангийн дэд дарга хурандаа Д.Өлзийбат, ахлах төлөөлөгч Э.Тамир, ээлжийн ахмад Х.Жигдэндан, дэслэгч Б.Бямбадорж, ахлах ахлагч Д.Батболд, холбоочин Б.Цэнд-Аюуш, дэд ахлагч Х.Охиноо нарын 7 хүн аваад байгаа гэнэ. Гэвч эдэн дунд яагаад ангийн дарга байхгүй байна вэ гэж зүй ёсоор асуух хэрэгтэй биз. Ангийн дарга гурван сарын цалингийн 20 хувиар торгуулиад л өнгөрч. Учир нь тэрээр энэ өдөр сургалтанд сууж байсан юм байх. Гавьяаг нь дарга, гайг нь ажилчин гэгч л болсон бололтой.