Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Чингис хааны нэр, хөргийг хэрхэн ашиглахыг хуулиар зохицуулна

“Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”-ийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Ганбат, Г.Баярсайхан нар УИХ-ын дэд дарга Л.Цогод өчигдөр өргөн барилаа.
“Чингис хаан” нэр, “Чингис хаан хөрөг”-ийг хэрэглэх, ашиглах боломж нээлттэй байгаа бөгөөд уг нэр, хөрөг бэлгэдлийг ашигласан бараа бүтээгдэхүүний сав, баглаа, боодол өнөөдөр гудамжинд, хог дээр хэвтэж байгаа нь бид үндэстнийхээ бахархлыг үл хүндэтгэсэн явдал болж байгаагаас гадна “Чингис хаан” хэмээх энэ түүхэн хүний нэр хүндийг ч гутаан доромжилж байна гэж УИХ-ын гишүүд үзэж байна.
Тиймээс Монгол үндэстний бахархал болсон “Чингис хаан” нэр, “Чингис хааны хөрөг”-ийг хэрэглэх, ашиглахад хүндэтгэлтэй хандах, хэрэглэх, ашиглах хүрээ хязгаарыг тогтоох, жинхэнэ утгаар нь Монгол үндэстний бахархал байлгах эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор хуулийн төсөл санаачилсэн гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан