Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ
Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Баянзүрхчүүд “Хоггүй дүүрэг” аян эхлүүлнэ
НЗАА-наас өнөөдрийг бүх нийтийн цэвэрлэгээний өдөр болгон зарласан. Өглөөний 09.00 цагаас нийслэл даяар эхлэх их цэвэрлэгээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, оршин суугчид, хувийн хэвшлийнхэн оролцох билээ. Баянзүрх дүүргийн хувьд их цэвэрлэгээг өглөөний 09.00 цагаас дүүргийн бүхий л нутаг дэвсгэрт эхлүүлж, иргэд аж ахуйн нэгж, байгууллагын алба хаагчдын цэвэрлэж цуглуулсан хогийг 13.00 цагаас эхлэн Цагаан давааны хогийн цэгт буулгаж, пүүлэх ажлыг Баянзүрх тохижилт компанийн ажилчид хийх юм байна.
Засаг даргын орлогч Б.Батцогт: Цэвэрлэгээнд оролцсон ажилгүй иргэддээ цалин олгоно

Энэ талаар дүүргийн нутагт хуралдсан хогийг цэвэрлэх ажлын хэсгийн ахлагч Засаг даргын орлогч Б.Батцогтоос тодруулахад “Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хуралдсан хогийг цэвэрлэхээс гадна цаг агаар дулаарч шар усны үер үүсч болзошгүй байгаатай холбогдуулан үерийн хамгаалалтын далан суваг, барилга байгууламжийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангаж, ус нэвтрүүлэх хоолойнуудыг цэвэрлэнэ. Ус нэвтрүүлэх хоолойнуудад хуримтлагдсан цас, мөсийг цэвэрлэснээр уулнаас бууж байгаа шар усыг чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэх юм.
Мөн нийтийн эзэмшлийн зам талбай, авто замын нуух болон автобусны буудал, түргэн үйлчилгээний цэг орчмын цэвэрлэгээг сайжруулж, хог тээврийн үйлчилгээг шуурхай хүргэж, машин техникийн байдлыг хангаж ажиллана. Их цэвэрлэгээнд төрийн алба хашиж байгаа ажилтнуудаас гадна дүүргийн нутаг дэвсэгт оршдог их, дээд сургуулийн оюутан багш нар, цэргийн анги нэгтгэл бүрэн хамрагдана. Үүнээс гадна Баянзүрх дүүргийн 28 хорооны ажилгүй иргэдийг бүртгэн их цэвэрлэгээний ажилд хамруулж, цагаар тооцон цалинжуулах юм. Тиймээс ажилгүй иргэд хороодынхоо нийгмийн ажилтан, зохион байгуулагчтай уулзаж, нэг өдөр ч болсон цагийн ажил хийх боломжийг бүү алдаарай гэж хэлмээр байна” гэлээ. Дашрамд дурдахад, иргэд, оршин суугчдынхаа ая тухтай таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд хийж байгаа их цэвэрлэгээний ажил ганцхан өдөр болоод зогсохгүй. Нийслэлийн бүхий л оршин суугчид өдөр болгон өөрсдийн амьдарч байгаа газар нутаг, хашаа хороо, зам талбайгаа хоггүй цэвэр цэмцгэр байхад анхаарал тавьж амьдрах нь өөрсдийн болон бидний ирээдүй болсон үр хүүхдүүдийн маань эрүүл өсөхөд чухал нөлөөтэй.

0 Сэтгэгдэл