Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХЭНТИЙ АЙМАГТ ЧИНГИС ХААНЫ ХҮНДЭТГЭЛИЙН ЦОГЦОЛБОР СҮНДЭРЛЭНЭ

Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотод “Барилга-Бүтээн байгуулалт-Хөгжил” чуулган болж өндөрлөжээ. Чуулганд тус аймгийн зам, барилгын компаниудаас гадна улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг “Сэргэн мандалт констракшн”, “Мон роуд”, “JLBS”, “Дээд цэг, “Тулга констракшн” зэрэг компанийн төлөөлөл оролцсон. Энэ үеэр Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар ирэх жил “1000 айлын орон сууц” хөтөлбөр  хэрэгжүүлж эхлэхээс гадна гэр хорооллын 100 айлыг төвлөрсөн шугамд холбон жишиг байдлаар тохижуулах, хаус хороолол барьж байгуулах зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил эхлүүлнэ гэлээ. Түүнчлэн  Өндөрхаан хотын хойд талд 50 газарт Чингис хааны хүндэтгэлийн цогцолбор барьж байгуулахаар Засгийн газрын шийдвэр гарч, зураг төслийн ажил нь эхэлснийг ч дуулгажээ. Ийнхүү өргөн далайцтай ажлууд эхлэх гэж байгаатай холбогдуулан зохион байгуулсан “Барилга-Бүтээн байгуулалт-Хөгжил” чуулганыг зохион байгуулсан ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан