Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Саатсан зорчигчид маргааш өөр онгоцоор ирнэ
МИАТ компанийн Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн 2013 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн ОМ136 аяллын  “Боинг 737-800” онгоц  цасан шуурга болон хуваарьт бус техник үйлчилгээний улмаас Москвад саатаад буй билээ. Уг нь энэ онгоц Москвагийн цагаар 20:50 цагаар хөөрөх хуваарьтай байв.
Москва хот дахь МИАТ компанийн төлөөлөгчийн газар уг нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, зорчигчдын тав тухыг хангахын тулд зохих дүрэм журмын дагуу шаардлагатай бүх арга хэмжээг авч байна. Уг онгоцны  120 зорчигчийн 95 нь Берлинээс, 25 нь Москвагаас бүртгүүлсэн аж.
Москва хотын “Шереметьево” олон улсын нисэх буудалаас  нисэхийн өмнөх  техникийн үзлэг хийх үед нэг дугуйг солих шаардлагатай болсныг  тогтоосон юм. Ингээд  Улаанбаатараас онгоцны нөөц дугуйг 25-ны өдрийн Аэрофлотын онгоцоор илгээжээ. Гэвч ОХУ-ын  гаалийн дүрэм журам, үйл ажиллагаанаас үүдэн дугуйг гаалийн агуулахаас авч чадалгүй өнөөг хүрсэн байна.
Энэ байдлаас шалтгаалан дугуй солих ажил нэлээн удах нь тодорхой болжээ. Иймд   “Шереметьево”  олон улсын нисэх буудалд байгаа зорчигчдыг Улаанбаатараас  тусгай онгоц явуулж авчрахаар болжээ. Энэ онгоц маргааш өглөө 9 цаг 15 минутад буух аж.
0 Сэтгэгдэл
mait companii buh ajilchid alban hagchidda ajiliin ondor amjilt husii manai ger bul tanai companaar 20 jil unench uulchluulej ta buhneree baharhdag shuu urgelj ta buhenteigee hamt shuu
Хамгийн их уншсан