Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бааварын бие хүнд байгаа гэлээ

ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулагдаж байх үедээ шатсан “Дижитал” хамтлагийн ахлагч, Монголын хип, хоп холбооны ерөнхийлөгч Батбаярын ээж, ах, эгч, өмгөөлөгчид нь мэдээлэл хийлээ.
Эгч Уранчимэгийн хэлж байгаагаар дуучин залуу өчигдрөөс хоёр хөл дээрээ босч бие засахтайгаа болоод байгаа аж. Гэхдээ ар нуруу, хоёр гар, тол нь тэр чигтээ түлэгдсэн болохоор бие нь хүнд байгаа гэнэ. Зөвхөн биеийн гаднах шарх бус, хоолой, хамар нь угаарын хордлогод орсон болохоор хоол идэж чадахгүй, зөвхөн гуурсаар шингэн зүйл ууж байгаа юм байна. Мөн ханиалгах бүрд хөөтэй, хар цэр гарч байгаа гэнэ. Үүнийг шинжлүүлэх хүсэлтээ Мөнгөнгүүр эмнэлгийнхэнд хандсан ч мөрдөн байцаагчийн зөвшөөрлөөр шинжилгээнд оруулах ёстой гэсэн хариулт өгсөн байна. Гуравдугаар зэрэглэлийн түлэгдэл гэдэг бол маш хүнд хэлбэрийн өвчин аж. Дотогшоогоо биеийнхээ эд, эсийг иддэг учир эдгэрэх явц нь маш удаан байдаг гэдгийг түүнийг эгч Уранчимэг хэлсэн юм. Дүүг нь ийм байдалд оруулсан 461 дүгээр ангийн удирдлагуудад гомдолтой байгаа гэлээ.
Мөн дуучин Бааварын өмгөөлөгч нь, “Энэ гал гарсан явдалд хэн буруутай вэ гэдгийг эцсийн байдлаар тогтоогоогүй байхад хэвлэл мэдээллийнхэн хэт нэг талыг барьсан мэдээлэл цацаж байгаа нь ШШГЕГ-ынхан арьсаа хамгаалах гэсэн үйлдэл хийж байна” гэв.

Түүний шалгагдаж байгаа хэргийн талаар мэдээллэхдээ, “Батбаяр бол хүнд тусархуу, цагаахан сэтгэлтэй залуу. Жаахан сагсуу. Гэхдээ хүнд хэзээ ч муу юм хийдэггүй хүн. Түүний шалгагдаж байгаа хэрэг нь шүүхээр албан ёсоор батлагдаагүй. Гэтэл хар тамхи хэрэглэсэн, нуун дарагдуулсан, худаалсан гэж бичиж байна. Үүнд харамсч байна. Түүнийг бусдын нууц мэдээллээр хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй гэж Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж, гэр нь үзлэг хийсэн. Тэгэхэд нэг таблетик эм л гарсан. Түүнийг л хар тамхи, мансууруулах бодис байж болзошгүй гэж үзэж байгаа” гэсэн юм. Батбаярт холбогдох хэргийн шүүх хуралд өчигдөр болох байсан ч гал галсан шалтгаанаар хойшлуулж, ирэх сард хийхээр болжээ.
Түүнийг сахилгад орох болсон шалтгааныг өмгөөлөгчөөс нь тодрууллаа.
-Бааварыг яагаад заавал сахилгад хийх болсон юм бэ. Үнэхээр зодоон цохион хийсэн хэрэг үү?
-Хоригдож байгаа хүмүүсийн зургаа, зургаараар нь усанд оруулдаг юм билээ. Тэгэхэд Батбаяр хоёр дахь ээлжин зургаан хүнд нь багтаж, усанд орчихоод гарч ирэхэд нь гуравдахь ээлжийн нэг нөхөр нь, “Чи бидэнтэй хамт усанд орохгүй яасан юм бэ” гээд хоёр удаа цохисон байсан. Тэгэхэд нь Батбаяр, “Чи энд хоёр гурван жил суусан бухимдалтай байж болно. Гэхдээ ингэж болохгүй” гэж зүй ёсны шаардлага тавьсан юм билээ. Гэтэл дахин боох үед нь Батбаяр хоёр гарыг нь салгатал харгалзагчид ирээд түүнийг сахилга хийсэн гэсэн. Ингэхдээ бүр долоон харгалзагч хүч хэрэглэн гавлаж, дөнгөлж байгаад сахилгад хийсэн.
-Түүнийг амиа хорлохыг завдсан гэсэн мэдээлэл цацах боллоо?
-Батбаяр тийм алхам хийх хүн биш гэдгийг би хоёр гурван жил хамтарч ажилласны хувьд баттай хэлж чадна. Биедээ галтай орсон гэж мэдээллэж байна билээ. Хорих ангид галтай орох боломжгүй. Биед нь үзлэг хийж байж оруулдаг. Тэр тусмаа сахилгад оруулахдаа бүр нарийн үзлэг хийдэг. Тэгэхээр энэ бол худал мэдээлэл.

0 Сэтгэгдэл
ene bl yah argagui zohion baiguulalttai hereg shdee... hen ooriigoo amidaar ni shataaj alhiig oroldoj zurhleh yum be... tsaana ni tsagdaa nariig hodolgoj chaddag tom mafia bna daa
Өөрсдийхөө арьсыг хамгаалах гэж юу ч хэлж магадгүй дээ ШШГЕГ-ыхан
Хамгийн их уншсан