Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Дарь эхийн сүм
Их хүрээ суурьшиж эхэлсэн 1778 оноос Хятад худалдаачид Хүрээнээ тусгай суурин байгуулж Элбэг Амгалант гацаа гэж нэрлэжээ. Энэхүү гацаа нь олноо Наймаа хот хэмээн алдаршжээ. Хотын хятад иргэдийн сүсэг бишрэлийг хүндэтгэж хотын зүүн өмнө талд Дарь эхийн сүмийг бариулжээ.

Уг сүмийг 1937-1938 оны хооронд нураасан ч 1941 онд уран барилгын дурсгал гэж үзэн Улсын бага хурлын тогтоолоор тусгай хамгаалалтад авсан. Дарь эхийн сүмийн үлдэгдэл нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Амгаланд байдаг.
Энэ сүмийн төлөвлөлт, гоёл чимэглэл, өнгө будаг нь Хятадын сүм хийдийн уран барилгын жишээ юм. Сүмийн барилгуудын хийц нь модон яс модтой, хөх тоосгон ханатай, муутуу цаас наасан сараалжин цонхтой байжээ. Эргэн тойрон хөх тоосгон хэрэмтэй , хэрэм нь өмнө талдаа том хаалгатай, зүүн талдаа жижиг хаалгатай. Гол сүм нь ар талдаа жижиг сүмтэй, уг сүмийн баруун зүүн талаар барьсан жижиг сүмүүдтэй.

Гол сүмээс нэлээд урагш сангийн хүрэл тогоотой түүний өмнө талд боржин чулуугаар маш уран сийлсэн хоёр багана босгожээ.
Баруун талын чулуун багананд: “Олон тивийн амьтанг зуурдын орноос гэтэлгэн тэнхрүүлнэ”, зүүн талын багананд: “Түмэн амьтанг их энэрэнгүй сэтгэлээр аварна” гэж хятадаар бичсэн байна. Дарь эхийн сүмийн чулуун багана нь боржин чулуун дээр хүн, амьтан, хээ угалз, бичиг үсгийг маш уран чадварлагаар сийлж хийснээрээ онцлог бөгөөд монголд 11м өндөр, уран хийцтэй ийм чулуун багана байхгүй. Иймээс уг хоёр чулуун баганыг 1994 онд улсын хамгаалалтад авсан байна.

1990 онд Дарь эхийн сүмд Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газраас бүрэн хэмжээний хэмжилт судалгаа хийсэн бөгөөд 1991 онд Гол дуганыг сэргээн засварлах зургийг хийж 1994-1995 онд сэргээн засварлаж Дарь эхийн хурал хурж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан