Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ижил хүйстний гэрлэлтийг эсэргүүцэж Парист 300 мянган хүн жагслаа
Францын нийслэл Парист ижил хүйстний гэрлэлтийг эсэргүүцсэн томоохон жагсаал цуглаан боллоо. Жагсаалд оролцсон 300 мянга гаруй иргэн ижил хүйстнүүдийн гэр бүлийг хуулийн дагуу батлах, хүүхэд үрчлэн авахыг нь хүлээн зөвшөөрөхийг эсэргүүцэж байгаа юм. Энэ тухай хуулийг Францын Сенат ирэх сард хэлэлцэх бөгөөд эцсийн шийдвэр гарахаас урьтаж ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж. Учир нь, Францын парламентын доод танхим ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийг аль хэдийнэ баталчихаад байгаа бөгөөд одоо Сенат батлах үлдээд байгаа юм. 

Эсэргүүцлийн жагсаал эхэндээ тайван байсан ч 100 гаруй залуус цагдаагийн хамгаалалтын сэтлэх гэж оролдсоны дараа байдал хурцдаж, цагдаа, иргэдийн хооронд мөргөлдөөн үүсчээ. Цагдаа нар жагсагчид руу нулимс асгаруулах хий цацаж, байдлыг намжаах гэж оролдсон байна. Харин уурссан жагсагчид жагсаалын гол зорилго болох ижил хүйстний гэрлэлтийн тухай асуудлаас давж гарч, Ерөнхийлөгч Ф.Олландыг огцрохыг шаардаж эхэлжээ. Тэд Ф.Олландын бодлого, зарчим буруугаар яваад байна хэмээн шүүмжилжээ.

Жагсагчдын дийлэнх нь консерватив үзэлтнүүд байсан бөгөөд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрснөөр уламжлалт гэр бүлийн ёс алдагдаж, полигами гэр бүл үүсэх эхлэх тавигдана гэж үзэж байгаа аж.





0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан