Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ
Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Хүрээг Сэлбэ голын газар нүүлгэн шилжүүлэх тухай Манжийн хаанд өргөсөн айлтгал
Боол Са, Со хичээнгүйлэн айлтгах нь, лам нарын суусан Хүрээг нүүлгэн шилжүүлэхийг гуйхын учир, Хамба номун хан Чиваандорж, Дүйнхэр хутагт Лувсантүвдэнваанчиг, Шанзудба Дамчойравжай, хэбэй гүн Сандүвдорж нарын өргөсөн бичигт урьд их хутагтын үед Монголчууд угаас нүүж дадсан бөгөөд, нэг газраа удаж сууваас ус шороо элэгдэж хижиг гамшиг тохиолдмой хэмээн Хүрээг нэг газар үргэлж суулгахгүй Хүй гол, Туул голын зэрэг газар гурав дөрвөн жилийн дотор нэг удаа нүүж суусаар ирсэн. Тэнгэрийн тэтгэсний гучин долдугаар онд ван сайдуудад мэдүүлэн уламжлан айлтгаж Хүй голын Мандал хэмээх газар шилжиж сууснаас нааш бас зургаа долоон жил болж, ус шороо элэгдэж цэвэр /ариун/ үгүй болж ойр тойрон газрын мод цөм хол болжээ. Лам нарын аж төрөхөд мөн тус үгүй, эдүгээ гуйн үзвээс Хүй голын өмнөд Шажныг бадруулах сүмийн ойр Туул голын хойно Сэлбэ голын газар цэвэр /ариун/ бөгөөд түлээ мод мөн элбэг олох учир, Хүрээг Сэлбэ голд шилжүүлэн суулгасугай хэмээмүй хэмээн айлтгажээ.
Байцааваас Тэнгэрийн тэтгэсний гучин долдугаар онд Хүрээ Хүй голын Мандалын газар нүүснээс нааш мөн зургаан жил үлж, ус шороо элэгдэж түлээ мод хүрэлцэхгүй болж олон лам хар ард аж төрөхөд тус үгүй хэмээсэн нь магад үнэн. Эдүгээ бүгдээр дуртай нүүмой хэмээснийг дагаж даруй Хамба номун хан Чиваандорж, Дүйнхэр хутагт Лувсантүвдэнваанчиг, Шанзудба Дамчойравжай нарын гуйсан ёсоор явсугай хэмээв. Болох болохгүй явдлыг зарлиг буулгасан хойно хичээнгүйлэн дагаж явсугай. Үүний тул хичэнгүйлэн айлтгав.
Зарлигийг гуймуй хэмээн Тэнгэрийн тэтгэсний дөчин гуравдугаар он гурван сарын арван зургаанд айлтгасанд дөрвөн сарын шинийн хоёронд хүлээн аваад уг эвхмэлд улаан бийрээр цохсон. Зарлиг мэдэв хэмээв.
/1778 он/

ТБТ Э.Шижиртуяа
0 Сэтгэгдэл