Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ардчилсан Үндсэн хуулийн эцэг Б.Чимид таалал төгсчээ
Монгол Улсын шинэ Ардчилсан Үндсэн хуулийн эцэг, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч Бираагийн Чимид гуай 79 насандаа таалал төгсч, бурхны оронд заларсан байна. МУИС-ийн хуулийн ангийг төгсч, сургуульдаа багш, тэнхимийн эрхлэгч хийж байгаад Шүүх яамны сайд, Улсын дээд шүүхийн дарга, АИХ-ын Тэргүүлэгчдийн газарт хэлтсийн дарга, УБХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.

Б.Чимид Улсын Бага хуралд нарийн бичгийн даргаар ажиллаж ахуйдаа Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажилд гар бие оролцож Монгол улсад улс төрийн ардчилсан , эдийн засгийн чөлөөт шинэ нийгэм байгуулах эрхзүйн үндсийг тавихад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Ийм ч болохоор түүнийг Монгол Улсын шинэ Ардчилсан Үндсэн хуулийн эцэг гэж нэрийддэг байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан