Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ
Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
С.Амарсанаа: Ардчилал сонин Монголд чөлөөт хэвлэлийн үндэс суурийг тавьсан юм
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Урлагийн гавьяат зүтгэлтэн болсон "Ардчилал" сонины анхны эрхлэгч С.Амарсанаагийн баярын сэтгэгдлийг хуваалцлаа.
-Танд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-За баярлалаа. Төрийн өндөр цол авч байгаадаа баяртай байна. Одоогоос 23 жилийн өмнө яг хаврын урь орсон ийм л үед чөлөөт хэвлэлийн үндэс суурийг тавьсан "Ардчилал" сониноо өлгийдөн авч байлаа. "Ардчилал" сонин хавар цагт мэндэлсэн юм.
Энэ сонины Монголд чөлөөт хэвлэлийн үндэс суурийг тавихад оруулсан гавьяаг нь үнэлж, надад төрийн өндөр цол өгсөнд баяртай байна.
"Ардчилал" сониныг нэр төртэй үргэлжлүүлэн авч яваа Цолмон эрхлэгчдээ, залуу хамт олондоо би баяр хүргэе. Сонин маань өдий болтол хэвлэгдэж байгаа учир надад маш сайхан байна. Тэр үед олон сонин гарсан. Өнөөг хүрсэн сонин цөөхөн. Гэхдээ тухай бүртээ үүргээ гүйцэтгэсэн байдаг. Надтай хамт ажиллаж байсан хүмүүстээ баяр хүргэе, баярлаж байгаагаа илэрхийлье.
-Ардчиллын дуу хоолой болон мэндэлсэн "Ардчилал" сонин Монгол Сэтгүүл зүйд нэгэн шинэ өнгө төрхийг бий болгож байсан байх?
-Тэгэлгүй яахав. Монголд чөлөөт хэвлэлийн үндэс суурийг тавьсан сонин гэдгийг бие даасан судлаач шинжээчдийн баг нотолсон. Үүнийгээ баталгаажуулж өнгөрсөн жил батламж гардуулсан. Энэ нэр төрөө өндөрт өргөж яваад нь баяртай байдаг юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Урлагийн гавьяат зүтгэлтэн болсон "Ардчилал" сонины анхны эрхлэгч С.Амарсанаагийн баярын сэтгэгдлийг хуваалцлаа.-Танд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

0 Сэтгэгдэл