Бүргэд, домбор, наурызын баяр бол Каках түмний брэнд. Наурызын баяраа тэд гуравдугаар сарын 22 буюу өдөр шөнө тэнцэх өдөр тэмдэглэдэг. Наурызыг Баян-Өлгий, Улаанбаатарт гурав хоног тэмдэглэдэг. Харин Мусульман шашинтай орнуудад долоо хоног тэмдэглэх нь ч бий. Гуравдугаар сарын 22-нд од гаригс өөрсдийн анхны байрлалдаа ирж, өдөр шөнө тэнцэж, өвс ногоо соёолж, мал төллөж, идээ цагаа гарч, газар дэлхий сайн сайхнаар бялхдаг гэж казах түмэн үздэг байна. Казахууд Наурызын өглөө ургах нарыг харж залбирдаг уламжлалтай. Ингэхдээ эрчүүд нь багаж хэрэгслээ, эмэгтэйчүүд нь идээ цагаагаа барьж гардаг. Наурызын хамгийн гол идээ ундаа бол аарц, сүү, хөц будаа гэх мэт долоон төрлийн идээний дээж хольсон шөл. Бас ширээндээ заавал тавьдаг нэг зүйл бол мэдээж мах. Наурыз мал төллөх үетэй давхацдаг тул уураг чанаад махтайгаа хольж иддэг уламжлалтай.
Казахууд Наурызын орой нар жаргах үед харилцаа дууны тэмцээн буюу айтыс эхлүүлдэг. Харин харанхуй болмогц аластау буюу түүдэг гал тойрон дуулж, бүжиглэнэ. Ингээд үүр цайх үед ойролцоох уул, дэнж гээр гарч ургах нарыг харах нь наурызын зан үйл билээ. Ингээд глобалчлал, өөрчлөлт, шинэчлэлтйн шуурганд өртөлгүй үндэсний өв уламжлалаа хадгалж яваа казах түмэндээ баярын мэнд хүргэе.









