Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
160 гаруй тонн мах борлуулалтад гаргажээ
Нөөцийн махны менежер “Жаст Агро” ХХК нь нөөцийн махыг борлуулах дэлгүүрүүдээ сонгон гэрээ байгуулж, сав боодол, махыг жижиглэж, савлах зэрэг бэлтгэл ажлуудыг бүрэн хангаж гуравдугаар сарын 6-ны өдрөөс борлуулалтанд гаргасан.  Харин энэ сарын 18-ны өдрийн байдлаар  дүүргүүдээс баталж өгсөн 350   дэлгүүрээс 330 дэлгүүртэй гэрээ байгуулж есөн дүүргийн 296 цэгээр нөөцийн махыг борлуулж байна. Цаашид борлуулалтын цэгийн тоог 350-д хүргэх аж.
Нөөцийн махыг дэлгүүрүүдийн хүссэн хэмжээгээр нийлүүлж буй бөгөөд өнөөдрийн байдлаар үхрийн мах 42 тонн, ямааны мах 50.1тонн, хонины мах 71.7 тонн буюу нийт 163.8 тонн махыг борлуулжээ.
Борлуулалтыг өнгөрсөн жилүүдэд мөрдөгдөж байсан стандартын дагуу хоёроос гурван  килограммаар жижиглэж савласан байдлаар борлуулж байна. Үнийн хувьд килограмм үхрийн махыг 5950 төгрөгөөр, ямааныхг 4850, хонины махыг 5750 төгрөг байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан