Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр болох үйл явдлууд

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 3 дугаар сарын 21 –ний 10 цагт дараах хуулийн хэлэлцүүлэг болно.

1. Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
2. Маршалын албаны тухай хуулийн төсөл
3. Мөрдөх албаны тухай хуулийн төсөл
4. Цагдаагийн албаны тухай хуулийн төсөл

Өнөөдөр 11:00 цагт Хүүхдийн номын ордонд /СТӨ-НИЙ Б КОРПУС/ "АНХНЫ НОМ" үзэсгэлэн нээгдэнэ. Уг үзэсгэлэн Монгол улсын хэмжээнд анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд үзэсгэлэнд зохиолчдын фото зураг, товч намтар, анхны номын хамт байрлуулсан байна.

2013 оны 3-р сарын 21-ний өдрийн 10.00 цагт нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, нийслэлийн Соёл урлагын газрын дарга Б. Батцэнгэл нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Гарын үсэг зурах ажиллагаа Соёлын төв өргөөний “Г” корпус 3-р давхрын хурлын зааланд болно. Сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 99194842

өнөөдөр 10:00 цагаас НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно. Хуралдаанаар нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашин цагийн хязгаарлалттайгаар оролцуулах түр зөвшөөрөл олгох журам батлах тухай, НИТХ-ын ээлжит хуралдааныг товлон зарлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Хуралдаан НЗДТГ-ын А танхимд. Дэлгэрэнгүй мэдээллийг 88781218 325044

Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас МУ-ын Үндсэн хууль, Батлан хамгаалах хууль тогтоомжуудаар хүлээсэн эрх үүргээ хэрэгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хорооны Засаг дарга нарт “Цэргийн бэлтгэл сургалт”-ыг зохион байгуулж байна. Уг сургалт өнөөдөр 09-13 цаг хүртэл үргэлжилнэ.Холбогдох утас: 99077535

Өнөөдөр 1 цагаас МУИС-ийн нэгдүгээр байрны 206 тоот өрөөнд Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн соён гэгээрүүлэх ерөнхий механизмыг хөгжүүлэх сургалт семинар болно. 18 цаг хүртэл үргэлжлэнэ. Ерөнхий боловсролын сургуулиудын эко клубынхэн оролцож байгаа. Японы мэргэжилтнүүд сургалт, семинар зохион байгуулах юм. Урьж байна, сэтгүүлчид ээ

18 цагт Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл ураны асуудлаар Дорноговь аймгийг зорих гэж байгаан байна.Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 99119877 дугаарын утсаар Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн хяналтын хорооны дарга Ганбаатартай холбогдоно уу

“Сочи-2014” цагаан олимпийн нэрэмжит ширээний теннисний тэмцээн өнөөдөр буюу 3-р сарын 21-нд “Оч” клубт болох гэж байна. Тэмцээнд Орос 14, Плехановын сургууль, 23-р сургууль, Орос 3-р сургууль, мөн 1-р сургууль зэрэг орос хэлээр хичээллэдэг таван сургуулийн хүүхэд багачууд өрсөлдөнө.
Сүхбаатар дүүргийн Олимпийн зөвлөл, ОХУ-ын Элчин сайдын яам, Монголын ширээний теннисний холбоо хамтран зохион байгуулах энэхүү тэмцээн 10:00-13:00 цагийн хооронд болох юм байна.

Өнөөдөр (2013.03.21) 10.00 цагт Сүхбаатарын талбайд болох үйл ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, Наурыз баярыг тохиолдуулан баяр хүргэнэ. Сэтгүүлчдийг урьж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан