Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын гэрчилгээ нь хууль бусаар олгогдсон 105 газрын эрхийг хүчингүй болголоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Газрын тухай хууль зөрчин олгосон 105 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газрын эрхийг хүчингүй болгох захирамжийг энэ сарын 15-нд гаргасан юм. Уг газрууд нь нийслэлийн өмнөх Засаг дарга болон дүүргүүдийн Засаг дарга нарын хэтрүүлэн ашигласан эрх мэдлийн хүрээнд бичиг баримтаа хууль бусаар авсан байсан бөгөөд захирамжийн дагуу аж ахуйн нэгж, иргэдийн газар эзэмшлийн эрх нь цуцлагдсанаар тухайн газар эргээд нийслэлийн өмч болж байгаа юм. Хууль бусаар олгогдсон газруудыг дурдвал Газрын тухай хуулийн заалтуудыг зөрчин дүүргийн Засаг дарга эрх мэдлээ хэтрүүлэн хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр газар эзэмших эрх олгосон нийт 30 иргэн, аж ахуйн нэгжийн 90,0 га газар, нийтийн эдэлбэр газрын гудамж, зам талбайд газар эзэмших эрх олгосон нийт 25 иргэн, аж ахуйн нэгжийн 2,3 га газар мөн төрийн байгууллагын газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэн газар эзэмших эрх олгосон нийт 12 иргэн, аж ахуйн нэгжийн 60,8 га газрын эрхийг хүчингүй болгосон байна.
Оны өмнө газар эзэмших эрхээ цуцлуулсан  40 гаруй аж ахуйн нэгж,  өнгөрсөн баасан  гаригт мөн  газар эзэмших эрхээ цуцлуулсан 105 аж ахуйн нэгж, иргэдийн нэр дээр хууль бусаар шилжээд байсан дээрх газрууд бүгд  нийслэлийн мэдэлд шилжиж  байгаа юм. Эдгээр газрын дийлэнхийг нь ашиглаж амжаагүй байгаа бөгөөд  бичиг  баримтаа  хууль бусаар  бүрдүүлж,  эрх ямбаа хэтрүүлсэн дарга нарын гарын үсгээр цохуулсан газруудад нийтийн  эзэмшлийн зам талбай, төрийн байгууллагууд, сургууль, цэцэрлэгийн эзэмшлийн газрууд  олноороо багтаж байгаа юм. Цаашид  энэ мэтээр хууль зөрчин, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, олгосон  газрын эрхийг цуцлах ажил үргэлжилнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


ГАЗРЫН ЭРХИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН 105  ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ
нийт  иргэн, аж ахуй нэгжийн 90,0 га газар /Захирамжийн төсөл 1

д/д

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр

 
Газрын хэмжээ /га/

Сүхбаатар дүүрэг

1

Д.Идэш

0.018

2

Амстел ХХК

0.08

3

Залаат яргайт ХХ

0.05

4

Л.Сансартуяа

0.02

 

Нийт

0,168

Сонгинохайрхан дүүрэг

1

“ХХХ” ХХК

0,2

2

Цээрэгзэн Отгонбаатар

0,5

3

Мөнхдалай Одбаяр

0,5

4

Цэрэндоо Амарсанаа

0,5

5

Цастконстракшн ХХК

2,6

6

Сутайн буянт ХХК

0,33

7

Балдан-Ёндон Бадраххүү

2,0

8

Гонгор Пүрэврагчаа

2,4

9

Ноён Гари ХХК

5,0

10

Ш.Сувдаа, Х.Гантөмөр

2,0

11

Данхархансул ХХК

0,5

12

Эко газ ХХК

1,0

13

Шидэт-Үйлс ХХК

7,0

14

Эхтонж ХХК

8,0

15

Ялгуусан ХХК

49,3

16

Эм Эн Эс Жи ХХК

4,5

17

Хурын Эх ХХК

1,0

18

Эрдэнэбат Амарсайхан

1,0

19

Арвин хайргат орд ХХК

0,96

 

Нийт

90,49

Баянзүрх дүүрэг

1

Д.Энхбат

0,07

 

Нийт

0,07

Чингэлтэй дүүрэг

1

С.Батсайхан  

0.01

2

З.Бямбажав  

0.02

3

С.Баярсайхан

0.08

4

С.Гантөмөр    

0.01

5

Ч.Хүнбиш       

0.03

6

Ш.Сэргэлэн     

0.06

 

Нийт

0,22


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан