Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ
Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
“Монголиан эйрлайнз” компанийг нэр, логоныхоо бичиглэлийг өөрчлөхийг шаарджээ
“Монголиан эйрлайнз” компанийн зах зээлд ашиглаж байгаа лого, нэрний бичиглэл нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, энэ компанийн ашиглаж байгаа лого, таних тэмдэг нь иргэдийг төөрөгдүүлсэн, өрсөлдөгч компанийнхаа нэр хүндэд халдсан үйлдэл гэж үзжээ.
Уг нь, Монголиан эйрлайнз компанийн хувьд 2011 онд байгуулагдсан хэрнээ онгоцныхоо лого дээр 1956 онд үүссэн мэтээр бичсэн дээрх зөрчил гаргахад хүргэсэн гэдгийг ШӨХТГ-ынхан хэлж байна. Тиймээс тус компанийг зөрчлөө арилгах шаардлагыг тавьсан байна.
МИАТ болон Монголиан эйрлайнз компанийн хооронд асар том ялгаа байгаа. Тодруулбал, МИАТ компани 1956 онд байгуулагдаж саяхан Засгийн газрын шийдвэрээр үндэсний агаарын тээвэрлэгч гэх статус хүртсэн. Харин Монголиан эйрлайнз компанийн тухайд гэвэл хоёр жилийн өмнө байгуулагдсан юм. Гэхдээ МИАТ компанийн гадаад нэрийг зөвшөөрөлгүйгээр “зээлдсэн”. МИАТ-ийн гадаад нэрийг эргүүлэн авах саналыг ШӨХТГ-ынхан анх удаа гаргаж байгаа юм биш. Өмнө нь, УИХ-ын хэд хэдэн байнгын хорооны хуралдаанд оруулж, нэрээ буцаан авахыг удирдлагуудад нь өгч байсан юм.
“Монголиан эйрлайнз” компанийн зах зээлд ашиглаж байгаа лого, нэрний бичиглэл нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, энэ компанийн ашиглаж байгаа лого, таних тэмдэг нь иргэдийг төөрөгдүүлсэн, өрсөлдөгч компанийнхаа нэр хүндэд халдсан үйлдэл гэж үзжээ. Уг нь, Монголиан эйрлайнз компанийн хувьд 2011 онд байгуулагдсан хэрнээ онгоцныхоо лого дээр 1956 онд үүссэн мэтээр бичсэн дээрх зөрчил гаргахад хүргэсэн гэдгийг ШӨХТГ-ынхан хэлж байна. Тиймээс тус компанийг зөрчлөө арилгах шаардлагыг тавьсан байна.
МИАТ болон Монголиан эйрлайнз компанийн хооронд асар том ялгаа байгаа. Тодруулбал, МИАТ компани 1956 онд байгуулагдаж саяхан Засгийн газрын шийдвэрээр үндэсний агаарын тээвэрлэгч гэх статус хүртсэн. Харин Монголиан эйрлайнз компанийн тухайд гэвэл хоёр жилийн өмнө байгуулагдсан юм. Гэхдээ МИАТ компанийн гадаад нэрийг зөвшөөрөлгүйгээр “зээлдсэн”. МИАТ-ийн гадаад нэрийг эргүүлэн авах саналыг ШӨХТГ-ынхан анх удаа гаргаж байгаа юм биш. Өмнө нь, УИХ-ын хэд хэдэн байнгын хорооны хуралдаанд оруулж, нэрээ буцаан авахыг удирдлагуудад нь өгч байсан юм.
0 Сэтгэгдэл
zochin
tegmeer um ulaan luivarchid bas ajilchid n gej avah um bhgui ih zantai umnuud bas helsen yarsindaa baij chaddaggui baliar umnuud bdagiin
2013.03.19
























