Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Хот, хөдөөд нийтдээ 4817 мэргэжилтэй ажилтан бэлтгэж байна

Хөдөлмөрийн яамнаас санаачлан ажил олгогчдын захиалга, эрэлт хэрэгцээнд тулгуурлан “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр” хэрэгжүүлж, эхний ээлжийн 4817 суралцагч хичээлдээ орсон. Эдгээр суралцагч эхний хоёр сар танхимын сургалтад хамрагдаж байгаа бол ирэх сарын 1-нээс гэрээ байгуулсан аж ахуй нэгж байгууллагууддаа очиж дадлага хийж эхлэх юм. “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг Хөдөлмөрийн яамнаас өгсөн бодлого, чиглэлийн дагуу Улаанбаатар хотод 18, хөдөө орон нутагт  Мэргэжил сургалтын 38 төв хэрэгжүүлж, мэргэжилтэй ажилтан бэлтгэж байна. Суралцагчид Засгийн газраас олгож буй 140400 төгрөгийн тэтгэмж авахаас гадна нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байгаараа онцлог юм. Хот, хөдөөгийн МСҮТ-өөс тус хөтөлбөрийн хүрээнд хамгийн олон суралцагчтай нь Өвөрхангай аймгийн МСҮТ 296, Увс аймгийн 291, Ховдод 258 хүн суралцаж байна. Харин нийслэлд ШУТИС-ийн Улаанбаатар хот дахь Политехник коллеж 196, Монгол-Солонгосын Политехник коллеж 166 хүн сурч байна. Өнөөгийн байдлаар хөдөө орон нутагт 3523, нийслэлд 1261 суралцагч суралцаж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан