Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
“Хүний хөгжил сан”-гийн мөнгийг энэ сард олгож дуусна
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ сард багтаан “Хүний хөгжил сан”-гаас олгох 330 мянган төгрөгөө авч дуусах юм байна. Нэг хэсэг санхүүгийн эх үүсвэр байхгүй гэсэн шалтгаанаар олгохгүй байсан эл мөнгийг шинэ оны өмнөхөн өгч эхэлсэн билээ. Сангийн сайд Ч.Улаан “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олонхи нь өнгөрсөн нэг, хоёрдугаар сард мөнгөө авсан. Гуравдугаар сард багтааж, энэ мөнгийг авах ёстой бүх хүнд олгож дуусна. Ганцхан асуудал байж магадгүй. Тухайлбал, иргэний бичиг баримтын зөрчлөө арилгаагүй иргэд энэ үйл ажиллагаанд хамрагдаж чадахгүй үлдсэн байж болзошгүй. Тийм зүйл байгаа бол иргэнийхээ үүргийг биелүүлж, бичиг баримтынхаа зөрчлийг шуурхай арилгах хэрэгтэй. Тэгээд ч энэ мөнгийг улсын төсвөөс олгохоор эх үүсвэрийг нь бүрэн шийдвэрлэсэн” гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан