Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ
Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Монголын Зэвсэгт хүчний яруу алдар бадартугай
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт Хүчний 92 жилийн ойн баярыг тохиолдуулан Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, үе үеийн ахмад дайчид, эр цэргийн албан хаагчид, ирээдүйн эх орны энхийн сахиулагчид Та бүхэндээ Нийслэлийн Засаг дарга түүний Тамгын газар нийслэлчүүдийн өмнөөс баярын мэндчилгээ дэвшүүлж байна.
Манай Зэвсэгт хүчин, зэвсэгт хүчний дайчид эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ ямагт үнэнчээр чадварлаг биелүүлж, үе үеийнхэндээ үлгэр дуурайлал болж ирсэн баялаг уламжлалтай, бахархам түүхтэй билээ.
Монгол түмнийг манлайлан, үеийн үед өмгөөлөн хамгаалж, эх орныхоо тусгаар тогтнол, иргэдийнхээ эрх чөлөөний төлөө халуун амь бүлээн цусаа хайрлалгүй тэмцэж явсан ахмад үеийнхээ эх оронч эрэлхэг дайчин, хичээнгүй хөдөлмөрч уламжлалыг үе дамжуулан төлөвшүүлж ирсэн Монгол цэргийн алба төр, түмэндээ хүндлэгдсээр байх нь дамжиггүй юмаа
Эх орныхоо эрх чөлөө тусгаар тогтнолын ололтыг сахин хамгаалах, ардчиллын ололтын бататгах, дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах ариун үйлсэд Монголын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний байгуулсан гавъяа, баатарлаг үйлс нь манай өсвөр үе, залуусын бахархан дуурайх өв уламжлал болж, Үндсэн хуулиар хүлээсэн эх орноо хамгаалах эрхэм үүргээ биелүүлэх эрдэм ухаанд сургахын зэрэгцээ “эх орны цэрэг” байх үүрэг хариуцлагыг сэтгэл зүрхэнд нь тод үлдээж, ухаарал төлөвшил, хүмүүжил хатуужлын сургууль, амьдралын нэгэн үеийн бахархал, алтан дурсамж үлдээсээр ирсэн бахдам сайхан уламжлалтай билээ
Батлан хамгаалах бодлого өөрчлөгдөн шинэчлэгдэж, мэргэжлийн чиг хандлагатай, чадварлаг Зэвсэгт хүчинтэй болж, Нэгдсэн үндэстний байгууллагын энхийг дэмжих үйлст идэвхтэй оролцож, үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа нь Монголын Зэвсэгт хүчний шинэчлэлийн нэг гол үр дүн гэж үнэлэн Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагын зүгээс эрүүл чийрэг, эрдэм боловсролтой ажилтай орлоготой иргэдтэй, аюулгүй орчинтой шинэ үеийн Нийслэлийг бүтээн байгуулахын төлөө Та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байна.
Монголын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний оюуны мэлмий хурц, санаа тунгалаг, сахилга зохион байгуулалт чанд байж, эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, Монгол цэргийн эрдэм чадвар, эв нэгдлийг даяан дэлхийд дуурсган байхын өлзийтэй ерөөлийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

0 Сэтгэгдэл