Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ
Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Хот бонд гаргах боломж нээгдэх нь
Аливаа улс орны нийслэлийн төсөв ил тод, иргэддээ ойлгомжтой байх тусмаа үр өгөөжтэй байдаг гэдэг. Тэгвэл нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хотын төсөв санхүүг ил тод, иргэдэд ойлгомжтой болгох талаар тусгасан. Энэ чиглэлээр юу хийж байгааг нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаагаас тодрууллаа.
-Засаг даргын мөрийн хөтөлбөрт нийслэлийн төсвийг ил тод болгоно гэж тусгасан. Энэ талаар юу хийж байна вэ?
-Энэ чиглэлээр Засаг даргын мөрийн хөтөлбөрт хоёр заалт орсон шүү дээ. Нэгд, 2013 оны зорилтод Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад үзүүлдэг үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх. Хоёрт нь, нийслэлийн удирдлагаас төсөв санхүүг олон нийтэд нээлттэй ил тод ойлгомжтой болгох гэсэн зорилт бий. Тиймээс эдгээр заалтыг хэрэгжүүлэхийн тулд Дэлхийн банктай хамтран судалгаа хийж байна.
-Судалгаагаар ямар үр дүн гарсан бэ?
-Бид Дэлхийн банкинд хамтарч ажиллах хүсэлт тавьсан. Энэ хүрээнд тус банкнаас гарсан ажлыг хэсэг нийслэлийн төсвийн талаар судалгаа хийж “Улаанбаатар хотын санхүүжилт” гэдэг судалгааны тайлан гаргасан. Тэгээд хотын санхүү, төрийн сангийн хэлтэстэй хамтран хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийн үр дүнд Дэлхийн банктай цаашид хамтран хийх ажлынхаа чиглэлийг гаргалаа. Ингэхдээ төсөв санхүүгийн мэдээлэл нь олон нийтэд нээлттэй ил тод байдаг орнуудын туршлагад тулгуурлан олон нийтэд ойлгомжтой байх загвар сонгосон. Үүний үр дүнд нийслэл зээлжих эрх авах хотын бонд гаргах боломжтой болно. Ер нь, төсвийн мэдээллийг иргэдэд ил тод ойлгомжтой болгох нь их хотуудад хэрэгжиж буй сайн жишээ.
-Одоогийн гаргаж байгаа төсвийн тайлан олон улсын туршлагад тулгуурласан гэх боловч мэргэжлийн хүмүүсээс бусад нь ойлгоход төвөгтэй байдаг?
-Тийм болохоор л үйлчилгээ тал руу нь чиглүүлж, иргэдэд ойлгомжтой байх загвар сонгосон юм. Гэхдээ хот Төсвийн тухай хуулийн дагуу төсвөө гаргаад явна. Үүнтэй зэрэгцээд иргэдэд ойлгомжтой төсвийн гүйцэтгэлийг гаргаж, Дэлхийн банкны төслийн банктай хамтран боловсруулсан юм. Төсвөө ИТХ-аар албан ёсоор баталгаажуулсны дараа иргэддээ танилцуулах зарчмаар явна.

0 Сэтгэгдэл