Улсын хэмжээнд 47 мянган албан тушаалтан 2012 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх ёстой. Тэдний 99.97 хувь нь цаасаар болон цахим хэлбэрээр мэдүүлгээ бүртгүүлсэн билээ. Үлдсэн хувь буюу 22 албан тушаалтан хугацаа хожимдуулсан бол 15 нь мэдүүлгээ огт гаргаагүй аж. Мэдүүлгээ гаргаж өгөөгүй, хугацаа хожимдуулсан мэдүүлэг гаргагчдын дунд төрийн захиргааны албан тушаалтан дөрөв, аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч 16, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, туслах найм, төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан долоо, төрийн өмчит хуулийн этгээд, төрийн бус байгууллагын удирдах хоёр байна.
Авлигын эсрэг хуульд зааснаар мэдүүлгээ гаргаагүй, хугацаа хожимдуулсан албан тушаалтанд сануулах, цалингийн тодорхой хувиар торгох, ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авч, хариуцлага тооцохоор тусгасан байгаа юм. Тиймээс АТГ-аас эдгээр албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн дагуу хариуцлага тооцох саналыг холбогдох байгууллагад хүргүүлэх юм байна.
Мэдүүлгээ хуульд заасан хугацаанд гаргаж өгөөгүй албан тушаалтны нэрс:
Мэдүүлгээ хугацаа хожимдуулж мэдүүлсэн албан тушаалтны нэр: