Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр болох үйл явдлын мэдээ

- Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд 12:00 цагаас сэтгүүлчдийн Америкийн Нэгдсэн Улсад сургах асуудлаар American Council байгууллага хэвлэлийн хурал зарлаж байна. АНУ-ын элчин сайд консулын хамтаар оролцоно.

- Шинэчлэлийн Засгийн газрын танхимын сайдууд хариуцсан салбарынхаа асуудлаар ээлжлэн нээлттэй мэдээлэл хийж байгаа. Төрийн ордон дахь Иргэний танхимд 12.00 цагт Хууль зүйн сайд Х.Тэмүүжин сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлага хийнэ.

-Ардчилсан намаас сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт зохион байгуулдаг сэтгүүлчидтэй уулзах цаг 4:11 уулзалт 11.00 цагт тус намын төв байранд болно.

-Төрийн ордны хуралдааны Г танхимд 10.00 цагт УИХ-ын эмэгтэй гишүүд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, хэвлэлийн бага хурал хийнэ.

-Канадын Төрийн албаны комиссын ерөнхийлөгч асан, Олон улсын зөвлөх хатагтай Мариа Баррадосын манай улсад хийж буй айлчлал үргэлжилнэ.

-УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 6-наас 10-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт томилолтоор ажиллаж, зарим сумын иргэд сонгогчидтой уулзан санал бодлыг нь сонсож, УИХ-аас баталж гаргасан шийдвэрүүдийн талаар сурталчлан, аймаг орон, нутгийн ажил байдал, газрын тосны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцана.

- 11.00 цагт ССАЖЯ-ны удирдлагууд, Төрийн өмчийн хорооны холбогдох хүмүүсийн хамт Лениний музейг хүлээн авах үйл ажиллагаа болно.

- Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны 6 дугаар давхарт, 14.00 цагт Хүхрийн хүчлийн үйлдвэр нээгдэж байгаатай холбогдуулан уул уурхайд хэрэглэдэг бүтээгдэхүүний талаар танилцуулга хийнэ. Мөн Натрийн үйлдвэрийн төслийг танилцуулна.

-Авто замын техник, технологийн “Road Expo Mongolia 2013” олон улсын үзэсгэлэн Буянт-Ухаа дахь спорт цогцолборт үргэлжилнэ.

- Нийслэлийн боловсролын газраас Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд дүрэмт хувцасны эх загварын уралдаан зарласан бөгөөд дүнг өнөөдөр 10.00 цагт “Шинэ Монгол” дунд сургуулийн урлаг зааланд танилцуулах аж.

- Нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулга УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг шүүхэд өгч, маргаан шийдвэрлэгдэхгүй жил шахмын хугацаа өнгөрч байгаа. Тэгвэл гишүүдийн маргааныг өнөөдөр 15.00 цагт Хан-Уул дүүргийн шүүхэд хаалттай хэлэлцэх гэж байна.

"Монгол Ньюс"-ын Мэдээллийн төвд:

-11.00 цагт: Монгол Улсын төрийг 44 жил удирдсан маршал, улсын баатар Ю.Цэдэнбал агсны 100 жилийг ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар “Ю.Цэдэнбал академи”-аас мэдээлэл хийнэ.

-11.30 цагт: Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос “1000 ээжийн баяр”-ын арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ. Энэхүү уламжлалт баяр энэ жил 20 нас хүрч буй.

-12.00 цагт: Хувиараа бизнес эрхлэгч 1000 гаруй иргэд нэгдэн Тамхины хяналтын тухай хуулийн 6.7.14 дүгээр заалтад “ЕБС-ийн хичээлийн болон дотуур байрнаас 500м-ийн дотор тамхи худалдаалахыг хориглоно” гэснийг 100 м болгон өөрчлүүлэх саналтай буйгаа илэрхийлж хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэд хуулиа дээдэлж, дэмжиж байгаа бөгөөд гагцхүү уг заалт нь олон сөрөг үр дагавар үүсгэж буйг онцоллоо.

- Энэ сарын 6-8-нд ”Шилмэл загвар” дээр Мартын 8-нд зориулсан ”Surprise day” загварын үзүүлбэр болно. Энэ үеэр бүсгүйчүүд үсчин, гоо сайхан, стилистийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой.

-19.00 цагт: VOICE group-ийн 4 дэх тоглолт “VOICE СОНГОДОГ ҮДЭШ” тоглолт энэ сарын 07,08-нд Улсын Филармонийн концертын танхимд болно.

-19.00 цагт: Дуучин, хөтлөгч, жүжигчин Д.Цовоо “Харанга” хамтлагийн гитарчин Ц.Энхманлайтай нарын “Хайрын дуу” нэртэй амплаггед тоглолт энэ сарын 7, 8-нд Баянгол ресторанд болно.

-Монгол Улсын СТА, дуучин Т.Батсайхан “Жаргааж амьдрахсан ээжийгээ” хэмээх бие даасан тоглолт АСА циркт болно.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурал өнөөдөр 14 цагаас Хангарьд ордны 14 давхарт болно. Өнөөдрийн хурлаар 22-ын товчооны чиглэлд хийгдэж буй 10,6 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын тендрийн гэрээний гүйцэтгэлийн явц, цаашид авах арга хэмжээний тухай, Он дамжин хэрэгжиж байгаа болон 2013 онд шинээр хийгдэх авто замуудын трасст орсон газруудыг чөлөөлөх ажлын явцын тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Холбогдох утас: 325044 , 88781218
Баянгол дүүргийн 21-р хороо “Иргэний Танхим”-ын нээлтийн ёслолын ажиллагаа 2013 оны 3 дугаар сарын 07-ны 14 цагт Баянгол дүүргийн 21-р хорооны байрны гадна талбайд болно. Нээлтийн ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, НИТХ-ын дарга Д.Баттулга, НИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын Ажлын албаны дарга Б.Энхболд нар болон албаны бусад хүмүүс оролцоно. Сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 88781218 99047616

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан