Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ
Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Хувийн хэвшлийн байгууллагууд авлигын эсрэг аянд нэгдэж эхэллээ

Монголын Залуучуудын Холбооноос санаачилан өрнүүлээд байгаа “Авлига би авахгүй, би өгөхгүй” аянд хувийн хэвшлийн байгууллагууд нэгдэж эхэлжээ. НЗДТГ, Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн газрын алба, УБЕГ, МХЕГ зэрэг төрийн томоохон байгууллагуудыг нэгтгээд байсан энэ аянд хувийн хэвшлийн байгууллагуудаас хамгийн анх удаагаа “Цаст групп” албан байгууллагаараа ийнхүү авлигын эсрэг дуу хоолойгоо нэгтгэлээ. “Цаст групп”-ын захирал Н.Баярсайхан, “Цаст Констракшн” ХХК-ы гүйцэтгэх захирал Н.Баярцэцэг, “Цаст Импекс” ХХК-ы санхүү эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, “Цаст Ривер Саундс” ХХК-ы гүйцэтгэх захирал Г.Мөнхбилэг болон группын салбар салбарын ажилчид авлигаас ангид байх амлалтын дэвтэрт гарын үсгээ зурж авлигын эсрэг хамтдаа нэгдсэн байна. Энэ аяны хүрээнд АТГ-аас авлигатай холбоотой хуулийн мэдлэг мэдээлэл өгч, МЗХ-ноос “Авлига би авахгүй, би өгөхгүй” аяны талаар тодорхой мэдээлэл хүргэн “Авлигагүй ирээдүйн төлөө хамтдаа” лекцийг уншсан байна. Хувийн хэвшлийн байгууллагуудаас хамгийн анх удаагаа авлигагүй байгууллага хаягтай болсон “Цаст групп”-ын дараагаас олон байгууллагууд авлигын эсрэг энэхүү аянд нэгдэх болов уу. МЗХ цаашдаа их дээд сургуулиудыг нэгтгэх, авлигын эсрэг залуучуудаа уриалсан энэ мэт олон ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл