Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улс төрийн өлсгөлөн анх удаа зарласан өдөр маргааш

1990 оны өлсгөлөнг зарим хүн хүчээр
дарах гэж байсан




2009 он "
Ардчилал" сонины архиваас
 

-Өдгөөгөөс 19 жилийн тэртээ МоАХ, МоАН, АСХ, МОХ, ШДХ хамтран Сүхбаатарын талбайд зуун мянган хүнийг оролцуулсан сүрт жагсаал гуравдугаар сарын 4-ны өдөр  хийсэн. Жагсагчид МАХН-ын Онц их хурлыг хуралдуулж, МАХН-ын Төв хорооны бүрэлдэхүүнийг өөрчилж, намын үйл ажиллагааг төрөөс тусгаарлах, Улс төрийн бүх хүчийг тэгш эрхтэйгээр оролцуулсан Ардын түр хурал байгуулахыг шаардаж байлаа. Гэвч Ардчилсан сөрөг хүчний хамтарсан мэдэгдэлд хангалттай хариу өгөөгүйг эсэргүүцэж МоАХ, МоАН-ын 10 гишүүн тухайн жилийн гуравдугаар сарын 7-ны өдөр Сүхбаатарын талбайд улс төрийн өлсөглөн зарласан юм. МАХН-ын Төв Хороо, Засгийн газрын зарим гишүүд улс оронд цэрэг цагдаагийн хүчээр онц байдал тогтоох тухай хуулийн төсөл боловсруулж байсан ч МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Батмөнх, НАХ-ын сайд генерал А.Жамсранжав нарын хүмүүс эрс эсэргүүцэж байлаа. Ингээд 1990 оны гуравдугаар сарын 9-нд  МАХН-ын ТХ-ны УТТ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсоноо мэдэгдсэнээр гурван шөнө, хоёр өдөр үргэлжилсэн өлсөглөн зогсож байсан түүхтэй. Ийнхүү тухайн жилийн гуравдугаар сарын 11-нд Монголын Үндэсний Дэвшлийн нам байгуулагдсан тухайгаа зарлаж байсан. Ингээд 1990 онд улс төрийн өлсгөлөн зарлаж байсан хүмүүсээс тухайн үеийн сэтгэгдлийн сонсон юм.
 

Д.Энхбаатар: 32 хүн өлсгөлөн зарласан

-Та 1990 онд өлсгөлөн зарлаж байсан. Тухайн үед байдал хэрхэн байв даа?
-Тэр  үед улс төрийн таван нам нэгдэж МАХН-д удаа дараа шаардлага тавьсан. Гэвч бидний тавьсан шаардлагад хариу ирүүлээгүй. Тиймээс тэмцлийн ямар хэлбэр сонгохоо ярилцсан. Тэгээд өлсгөлөн зарлах шийдвэр гаргасан юм. Өлсөглөн зарлах хүмүүс сайн дураараа гарын үсгээ зурсан л даа. Эхлээд 11 хүн өлсөглөн зарласан юм. Дараа нь нэмэгдсээр хүний тоо 32 хүрсэн.
-Тухайн үед ямар үр дүн гарах бол гэж бодож байв даа?
-Өлсгөлөн бол сайн юманд хүргэхгүй, гэхдээ шантрахгүй тэмцэхээр зүтгэ¬сэн. Түүндээ ч хүрч чадсан. Амь насаараа дэнчин тавьж байлаа.
Тухайн үед өнгөрсөн жилийн долдугаар сарын нэгэнтэй харьцуулахын арга¬гүй цус урссан зүйл болох л байсан. Тэр үеийн Нийгмийн хамгаалах яамнаас цэргийн хүчээр дарах санал оруулж байсан. Тухайн үед зэвсэгт мөргөлдөөн гарахыг үгүйс¬гэх¬гүй л байлаа.


Х.Цэгмэд: Монгол Ардчилалгүй орон ч Ардчилал гэж зарлачихсан

-Таныхаар монголд өнөөдөр ардчилал байна уу?
-Тэр үед бид залуу байж дээ. Улс эх орныхоо төлөө явж байгаа гэж бодохоор айж эмээх зүйл байгаагүй. Тухайн үед ямар ч эсэргүүцэлтэй тулгарахад бэлэн байлаа.  Харамсалтай нь бидний бүтээхийг хүсч тэмүүлж явсан ардчилал одоо үгүй болж дээ. Монгол Ардчилалгүй хэрнээ ардчилалтай орон гэж зарлачихсан байгаа нь үнэхээр аймшигтай байна.


Б.Хишигбат: Оросын клончлолоос салсандаа баяртай явдаг

-Та улс төрийн анхны өлсгөлөнд оролцож явсан хүний хувьд. Тухайн үед таньд айдас төрж байсан уу?
-Ер нь тухайн үед хүнд цаг үе байсан л даа. Монгол улс тусгаар тогтносон улс байх ёстой гэж зориглосон юм. Яг үнэндээ бол их л айдастай байсан. Хэзээ танк ороод ирэх бол хэзээ буудуулах бол гэж айж л байлаа. Улс төрийн өлсгөлөн зарлаж байсан хүний хувьд хэдэн зүйл дээр баярлаж явдаг юм. Юу вэ гэхээр МАХН гэх том намыг анх удаа ард түмний дунд нь аваачиж өгсөн. Монгол улсын тусгаар тогтнолыг хааж боож байсан зүйлээс нь салгаж чадсандаа баярлаж явдаг юм. Мөн Оросын клончлолоос салгаж чадсандаа  баярлаж явдаг даа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан