Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хууль бус дугаар ашиглах нь хулгайн гэмт хэрэг


ЗЦГ, НЦГ хамтран  “Хуурамч буюу хууль бус улсын дугаар, дугаарын давхардлыг арилгах” сэдэвт аян зарлажээ. Эл аяны хүрээнд дугаарын давхардлыг арилгах багагүй ажил амжуулсан гэнэ. Тухайлбал, ЗЦГ-ын  замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерт бичигдсэн давхардсан дугааруудыг илрүүлэн, зөрч­лийг арилгасан байна. Одоо­гоор тус газарт 1212 УБЦ, 1959 УБӨ, 0101УНБ, 0101УНГ, 0101УБП, 0047 УБР, 0101УНА, 0101УББ, 0101УБО, 0404 УНЗ, 0404 УНК, 0404УНҮ, 0404УНЭ, 2222 УБЧ, 2222 УНА, 2222 УНЯ гэх зэрэг дугаар шалгагдаж байгаа аж.  
ЗЦГ-т илрүүлсэн дугаарын мэдээлэл, лавлагааг Зам тээв­рийн яамнаас өгдөг. Өөрөөр хэлбэл, тухайн хоёр дугаарын аль нь албан бүртгэлтэй болон хууль бус болохыг нь тогтоодог байна. Хэрвээ ЗТЯ-нд бүртгэлтгүй дугаартай машин унаж байвал хаанаас, хэрхэн авсныг нь  нягтлан шалгаад шинэ дугаар олгож байгаа хэмээн өчигдөр болсон мэдээллийн үеэр хэллээ. Үүнээс гадна хууль бус дугаар ашигласан жолоочийг хулгайн гэмт хэрэгт холбогдуулан саатуулна гэдгийг ч анхааруулж байсан юм. 

Энэ талаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч Э.Энхболдоос тодрууллаа.

-Давхардсан дугаа­рын асуудалтай зэрэг­цээд сүүлийн үед дугаа­рын хязгаарлалттай хол­боо­тойгоор хуурамч ду­гаарын зөрчил их гарах болсон.  Үүнд ямар хариуцлага тооцож байгаа вэ?
-Дугаарын хязгаарлалттай өдрөө жолооч нарын бусдын дугаарыг ашиглаж замын хөдөлгөөнд оролцож байна. Энэ тохиолдолд ЗЦГ-аас хатуу арга хэмжээ авч байна. Тухайлбал, тухайн жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасах, өмнө нь гарсан эзэн холбогдогч нь тог­тоогдоогүй хэргүүдтэй холбогдуулан шалгаж байгаа. Тиймээс цагдаад баригдахгүй гээд хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар байвал шалгаж байгааг сануулмаар байна.

-Ямар хугацаагаар эр­хийг нь хасах юм бэ?
-Тээврийн хэрэгсэл жо­лоодох эрхийг нь хоёр жил хүртэлх хугацаагаар хасна. Түүнчлэн хууль бус улсын дугаарыг нь хураан авч, жинхэнэ эзэмшигчээс нь тухайн дугаарын талаархи  мэдээллийг авч байгаа. Өөрөөр хэлбэл, дугаараа албан ёсоор шилжүүлсэн эсэх, хулгайд алдсан, сайн дураараа дугаараа бусдад ашиглуулсан уу гэдгийг нь тодруулж, тохирсон арга хэмжээ авна. Хэрэв автомашинд ашиглаж байсан дугаар нь хулгайнх байвал тухайн жолоочийг түр саатуулна. Тиймээс бусдын дугаарыг хууль бусаар авч замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч бусдын эд, хөрөнгөд халдсан хэмээн хулгайн гэмт хэрэгт холбогдоно гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Тэгвэл бусдад дугаараа шилжүүлсэн тохиолдолд ямар хариуцлага тооцох юм бол?
-Энэ тохиолдолд ч гэсэн хариуцлага тооцно. Торгуулийн арга хэмжээ,  шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасах хүртэл хариуцлага тооцох болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан