Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай Цэцэгмаа эгч


Өдөр тутмын хэвлэлийн түүхийг бичилцэж яваа  “Ардчилал” хэмээх их айлын өндөр ээж нь болсон хүндтэй хүн бол манай дизайнер Ч.Цэцэгмаа эгч.  Тогтмол хэвлэл гэх Монголын сэтгүүл зүйн хамгийн том гал тогоонд Цээгий эгч маань нэлээн дээгүүр байр эзэлнэ. Сонин хэвлэл төр засгийн мэдэлд хамгийн олон захиалагч, уншигчтай байсан тэр л  үед  өнөөх “Засгийн газрын мэдээ”, “Үнэн” зэрэг сонины түүхийг манай Цээгий эгч бичилцэж явсан.

Урланд бол барималч, театрт бол зураач, дэлгүүрт бол загвар зохион бүтээгч, харин сонинд макетчин. Энэ бол Цэцэгмаа эгчийн хийдэг ажлыг энгийнээр тайлбарлах толь бичиг. Сэтгүүлчдийн бичсэн мэдээ, мэдээлэл, сурвалжлага, ярилцлага, нийтлэлийн үг үсэг бүрийг тоосго гэж үзвэл Цэцэгмаа эгч түүгээр байшин барьдаг. Үзэмжтэй сайхан барьж чадвал хүмүүс шунан дурлана, эв хавгүйхэн өрвөл түүнийг алгасаад дараагийн сонголтоо хайна. Ингээд бодохоор Цэцэгмаа эгчийн ур чадвар бидний бүтээгдэхүүн борлогдох эсэхийг шийддэг чухал шат дамжлага.

Нэг баг болж ажиллаад зургаан жилийг ардаа орхижээ, бид. Зарим үед найз, эгч эсвэл хэрэгтэй цагт нь ээж шиг байж зааж, зөвлөж, нөмөр нөөлөг болно. Хааяа зарим нэг нь зэмлүүлж, загнуулах ч тэглээ гээд буруудсан нь үгүй. Аяллаар хөдөө гадаа явахад хамгийн сайхан цай чанаж, амттай хоол хийж өгч биднийгээ халамжилна. Хаа нэг шүүгээнээсээ чихэр гаргаж дайлах нь сайхан. Саяхан эмээ болсон болохоор зээ охиноо харах чөлөө хүсэх үе гарнаа, Цэцэгмаа эгчид. Эмээгийнхээ ажлыг хийж байгаад ирлээ гэсээр гүйсээр орж ирдэг хөнгөн шингэн түүнийг бид Цээгий эгч гэж авгайлдаг. Хурдан шалмаг гартай болохоор манайхан Цээгий эгчээр материалаа өрүүлэх дуртай. Редакторт өгөх гэж бичсэн материалаа хэвлүүлэх үед материалыг маань аль хэдийнэ уншчихаад “Иймэрхүү зураг оруулж, ингээд янзалчихвал зүгээр юм” гэсээр сууж байна гээч. Цаанаасаа л хурдан шалмаг хөдөлгөөнтэй болохоор Цээгий эгчийн хариуцсан ажил удаж, сунжирна гэж үгүй. Зургаан жил хамтдаа ажиллаж байгаа болохоор сайн мэддэг хүн дээ гэж бодсон боловч үнэндээ юу ч мэддэггүй гэдгээ үүнийг бичихдээ л ойлголоо. 

Харин хүнийх нь хувьд тодорхойлохын тулд хамт олноосоо асуулаа. “Ажлаас шантарч үзээгүй Цээгий эгч”, “Хүн бүртэй сайхан харилцдаг, хэлэх гэснээ шууд хэлдэг шударга зантай”, “Нас тогтож намба суусан гэж өөрийгөө голдоггүй, балчир залуу үеийнхэнтэйгээ хурдан дотносч чаддаг”, “Моодонд орж буй хувцас, хит болж буй дуу, охидын шивнээ өрнүүлэхэд хэзээ ч хоцрогддоггүй орчин үеийн хүн”, “Цэцэгмаа эгчийнд очихоор гэрийн эзэгтэй ийм байдаг гээд хичээл заахад ямагт бэлэн суудаг”, “Олон сайхан дурсамж яриа г дахин дахин яриулмаар болдог”, “”...
  Цаг хугацаа урсан хуучирдаг ч, харин манай Цэцэгмаа эгч цэл залуухан.

1 Сэтгэгдэл
Олон жилийн өмнө хамтарч ажиллаж байсан он жилүүдийг эргэн дурсахад сайхан байна Зүүнхараа Дорно говь Догшин ноён хутагт Данзанравжаа нутаг Одоо гавьяаны амралтанд гарлаа
Bayariin mendeee
Хамгийн их уншсан