Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ихэнх нутгаар шороон болон цасан шуургатай
Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 6-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 7-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 8-нд зарим газраар, 9-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 6-7-нд зарим нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 8-нд ихэнх нутгаар, 9-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, хүчтэй шороон болон цасан шуурга шуурна.
Хугацааны эхээр Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын саваар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 7-12 хэм, Хүрэн-бэлчир, Хараа, Тэрэлж, Халх голын сав газраар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. Туул, Хэрлэн, Онон, Улз голын сав болон Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө гурван градус хүйтнээс хоёр хэм дулаан байх нь. Говийн бүсийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газруудаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан