Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
ДОХ-той төрсөн хүүхдийг бүрэн эмчилжээ
АНУ-ын Миссисипи мужид Хүний дархлал хомсдлын вирусын /ХДХВ-ийн/ халдвартай төрсөн, 2,5 настай охиныг бүрэн эдгээсэн тохиолдол гарчээ. “Уолл-стрит жорнэл” сэтгүүлийн мэдээлснээр охиныг төрсөн цагаас нь эхлэн эрчимтэй эмчилсний эцэст бүрэн эдгэрсэн юм байна. Энд хоёроос гурван төрлийн өндөр идэвхтэй эм бэлдмэл ашигласан гэж тэмдэглэжээ. Ингэснээр эхээсээ ийм халдвартай төрж байгаа хэдэн зуун мянган хүүхдийг эмчилж эдгээх  боломж бий болж байгаа юм. Цаашид судалгааг үргэлжлүүлж ийм эмчилгээний тогтолцоог нарийвчлан тогтоох болно” гэж сэтгүүл дурдсан байна. Одоо охины биед ХДХВ-ын ямар ч үлдэгдэл байхгүй гэдгийг эмч нар хэлжээ. “Энэ бол гайхамшиг. Эхлээд нэг курс эрчимт эмчилгээ хийсэн, тэгээд зогсоосон. Ингээд л бүрэн эдгэрсэн. Тэгэхээр эмчилгээг зогсоох хэдэн долоо хоногийн дотор л үр дүнгээ өгч байна” гэж судалгааны мэргэжилтэн хэлсэн байна. Гэхдээ энэ бол цорын ганц тохиолдол болохоор ХДХВ-ийн халдварыг бүрэн эмчилж болно гэж итгэх арай л болоогүй байна гэж тэр мэргэжилтэн хэлжээ.  
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан