Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ
Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Авлигатай тэмцэх газрынхан Өмнөговьд ажиллаж байна
;
Авлигатай тэмцэх газрынхан хоёрдугаар сарын 22-ноос энэ сарын 8 хүртэл Өмнөговь аймгийн 15 сумдад ажиллаж байна. Төрийн болон орон нутгийн өмчөөр хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх зорилгоор ажиллаж байгаа уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд найман хүн багтжээ. Өөрсдийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийлгэх, заавар зөвлөгөө авах зорилгоор Орон нутгийн удирдлагууд тус газарт санал тавьсны дагуу ийнхүү тус аймагт ажиллах болсон байна.
АТГ-ынхан тус аймагт ажиллах хугацаандаа Өмнөговь аймгийн төрийн болон төсөвт байгууллагуудын дарга, эрхлэгч, нягтлан бодогч болон хүний нөөц хариуцсан мэргэжилтнүүдийг сург
алтад хамруулж байгаа аж. Сургалтаар Мэдээллийн ил тод байдал,Төрийн болон орон нутгийн өмчөөр хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн талаар мэдээлэл өгч, албан тушаалтнууд энэхүү хуулийн хэрэгжилтийг чанд мөрдөж ажиллах ёстойг сануулжээ. Мөн Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл олж авах эрх чөлөөний тухай хуулийн хэрэгжилт, мөн энэ хуулийн дагуу төрийн байгууллагууд иргэддээ үйл ажиллагаа нээлттэй ил тод байлгах ажлыг чиглүүлж зохион байгуулсан байна. Тус газрын өгсөн чиг үүргийн дагуу Өмнөговь аймгийн төрийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаа явуулж байгаа байрандаа иргэдэд хүргэх үйлчилгээг нээлттэй ил тодоор харуулах танилцуулга гаргалаа.
Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын ажилтаны овог, нэр, зураг, иргэдэд хүргэдэг үйлчилгээний чиглэлийг тодорхойлон гаргаж тавьсан юм. Ингэснээр иргэн та тухайн байгууллагын үүдэнд очоод ямар мэргэжилтэнтэй, ямар ажлаар уулзаж болох мэдээллийг авах боломжтой болж байгаа юм.

Авлигатай тэмцэх газрынхан хоёрдугаар сарын 22-ноос энэ сарын 8 хүртэл Өмнөговь аймгийн 15 сумдад ажиллаж байна. Төрийн болон орон нутгийн өмчөөр хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх зорилгоор ажиллаж байгаа уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд найман хүн багтжээ. Өөрсдийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийлгэх, заавар зөвлөгөө авах зорилгоор Орон нутгийн удирдлагууд тус газарт санал тавьсны дагуу ийнхүү тус аймагт ажиллах болсон байна. АТГ-ынхан тус аймагт ажиллах хугацаандаа Өмнөговь аймгийн төрийн болон төсөвт байгууллагуудын дарга, эрхлэгч, нягтлан бодогч болон хүний нөөц хариуцсан мэргэжилтнүүдийг сург
алтад хамруулж байгаа аж. Сургалтаар Мэдээллийн ил тод байдал,Төрийн болон орон нутгийн өмчөөр хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн талаар мэдээлэл өгч, албан тушаалтнууд энэхүү хуулийн хэрэгжилтийг чанд мөрдөж ажиллах ёстойг сануулжээ. Мөн Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл олж авах эрх чөлөөний тухай хуулийн хэрэгжилт, мөн энэ хуулийн дагуу төрийн байгууллагууд иргэддээ үйл ажиллагаа нээлттэй ил тод байлгах ажлыг чиглүүлж зохион байгуулсан байна. Тус газрын өгсөн чиг үүргийн дагуу Өмнөговь аймгийн төрийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаа явуулж байгаа байрандаа иргэдэд хүргэх үйлчилгээг нээлттэй ил тодоор харуулах танилцуулга гаргалаа. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын ажилтаны овог, нэр, зураг, иргэдэд хүргэдэг үйлчилгээний чиглэлийг тодорхойлон гаргаж тавьсан юм. Ингэснээр иргэн та тухайн байгууллагын үүдэнд очоод ямар мэргэжилтэнтэй, ямар ажлаар уулзаж болох мэдээллийг авах боломжтой болж байгаа юм.

0 Сэтгэгдэл
























