Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Жолооч нараа, Тээврийн хэрэгслийн татварыг маргаашаас хурааж эхлэх нь
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн 2013 оны албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг маргаашаас  хурааж эхлэх юм байна.   Энэ ажлыг  нийслэл хотод хоёр  үе шаттайгаар хэрэгжүүлэх  юм. Гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 31-ний хооронд албан татвар, төлбөрийг хүлээн авна. Харин зургадугаар сарын 10-24–ний өдрүүдэд хяналтын үзлэг, шалгалт, оношилгоо хийх гэнэ. Тээврийн хэрэгслийн  үзлэг, оношилгоог энэ жил нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдэд явуулах бол татвар, төлбөрийг дор дурдсан байруудад, дараах цагийн хуваариар  хураах юм байна.

Жолооч та татвараа хураалгахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлж очих юм.
Иргэн:
•    Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
•    АТБӨЯХАТ төлөгчийн гэрчилгээ
•    Иргэний үнэмлэх

ААНБ:
•     Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
•    АТБӨЯХАТ төлөгчийн гэрчилгээ
•    Тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй жагсаалт
•    Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
•    Албан татвар, төлбөр төлсөн  баримт
•    Хасуулах тээврийн хэрэгслийн жагсаалт /албан бичгээр/

Дүүргийн татварын хэлтэс, цагийн хуваарийг доорх хүснэгтээс харна уу.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан