“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 2.5 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙВ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 128 МЯНГАН ТОНН 1/3 КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 оны 8 дугаар сарын 06-08-ны өдрүүдийн биржийн арилжааны хуваарь
27 БАГЦ БУЮУ 172.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
АНХ УДАА БАЯЖУУЛСАН СУЛ КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 64 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС, 32 МЯНГАН ТОНН 1/3 КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 19.2 МЯНГАН ТОНН БАЯЖУУЛСАН КОКСЖИХ НҮҮРС, 32.0 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 32.0 МЯНГАН ТОНН 1/3 КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА
МАС-РЕСТЛИНГИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ АРХАНГАЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
Тэр үргэлж эхний эгнээнд явсан...
Бараг зургаан жилийн өмнө тэр “Би энэ ажилдаа үнэхээр дуртай. Хэзээ ч түүртэж, төвөгшөөж, ядарч, халгаж үзээгүй. Гэхдээ миний ажил хүссэнээ хийх эрх чөлөө хангагдсан үед л хамгийн сайхан байдаг...” хэмээн ярьж байсан юм. Үнэхээр ч тэр хэзээ ч сэтгүүлчийн ажлаас халгаагүй. Сэтгүүлзүйн талбарыг фронттой зүйрлэвэл тэр хэзээ ч хоёрдугаар эгнээнээс урагш зүтгээгүй. Тэр дандаа өмнө нь явжээ.
Тэгж явахдаа нийгмийн өнгийг харлуулж байгаа асуудлуудыг зоригтойгоор уудлан гаргаж ирж, нийтийн эрх ашгийн төлөө тод дуугарч, өмгөөлж чаддаг байсан. Тэр бусаддаа үлгэрлэж чаддаг байсан. Тэр хэдийгээр нас залуу ч их олон хүнийг Монголын сэтгүүлзүйд нутагшуулж, зааж, сургасан хүн. Тиймээс ч үзэг нэгт андууд нь дэндүү эрт цаг бусаар энэ хорвоог орхисон түүний араас зүрхнийхээ угаас гашуудаж байна. Эмгэнэн харуусч байна.
Явсных нь араас зориуд магтаж байна гэж хэн ч хэлэхгүй биз ээ. Тэрбээр сэтгүүлчийн хувиар аливаа асуудлын араас мөшгин орохдоо, лавшруулан төнхөхдөө муйхар зоригийг урдаа барьдаггүй байсан. Харин маш зөв дүн шинжилгээ хийж чаддаг байсан. Ер нь сэтгүүлч хүн нэр тэргүүнд ялгарах өнцгийн төлөө бус зөв хараатай, ухаалаг зоригтой, хүрэх үр дүнтэй байхын төлөө ажиллаж чадвал, нөгөөх ялгарах өнцөг нь хэдийнээ түүнийх болсон байдгийг харуулж чадсан хүн бол С.Наранбаатар юм.
Монголын сэтгүүлзүйд томоос том орон зайгаа үлдээгээд одсон “NBS" телевизийн захирал, сэтгүүлч С.Наранбаатарын гэр бүл, найз нөхөд, ойр дотны бүхий л хүмүүст Мэдээллийн Сайтуудын Ассоциацийн нийт гишүүн сайтууд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Түүнтэй хамт Монголын сэтгүүлзүйд нэгэн цаг үед, хамтдаа, мөр зэрэгцэн ажиллаж байснаараа бид бүхэн үеийн үед бахархан дурссаар байх болно.
gyn emgenel ilerhiilie. haramsaltai bna. aluurchdiig olooroi!shiitge!
Харамсалтай юм аа
gun emneglel ilerhiilj baina

Мэдээллийн Сайтуудын Ассоциаци

0 Сэтгэгдэл
2013.02.28
2013.02.27
2013.02.27