Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
“Жи энд Ю Гоулд” компани байгаль орчинд учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрсөнгүй
Сүхбаатар дүүргийн шүүх өчигдөр Баянхонгор аймгийн аймгийн Гурванбулаг сумын Засаг дарга Д.Банзрагч, ИТХ-ын дарга Б.Пүрэвсэнгэ нарын нэхэмжлэлтэй “Жи энд Ю Гоулд” компанид холбогдох байгаль орчинд сүйтгэж, их хэмжээний хохирол учруулсан хэргийг хэлэлцлээ.
Тэд тус компаниас гурван тэрбум 965 сая төгрөг нэхэмжилсэн байна. Байгаль орчинд учирсан хохирлын эл үнэлгээг “Кондиц” компани гаргасан гэнэ. Шүүх хурлын үеэр хариуцагч буюу “Жи энд Ю Гоулд” компанийн тал хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд дахин үнэлгээ хийлгэхээр хандсанаа дуулган шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавьжээ. Шүүх бүрэлдэхүүн тэдний хүсэлтийг хүлээн авснаар хуралдаанаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргасан байна.  
“Жи энд Ю Гоулд” компани 2007 оноос Гурванбулаг сумын Ихэрийн зүүн салаа гэдэг газар 157 га талбайд алтны шороон орд ашиглаж, үйл ажиллагаа явуулсан боловч нөхөн сэргээлт хийгээгүй орхисон аж. Түүнчлэн алт угаах зорилгоор Шар ус голоос трубагаар ус татаж, 10 хиймэл нуур үүсгэснээс болж уг гол ширгэж үгүй болжээ. Ингэж Гурванбулаг сумын хүн, малын ундны гол эх үүсвэр болсон Шар ус гол ширгэснээр нутгийн иргэд ундны усаа долоон километрийн цаанаас зөөсөн усыг худалдан авдаг болсон гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан