Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Цагдаагийнхан банкинд халдсан бүлэг хулгайчийг баривчлав
Булган аймгийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд банк, ломбард, дэлгүүрээс эд зүйл хулгайлдаг бүлэг хулгайчийг баривчилжээ. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат Номгон тосгонд оршин суудаг Н, Б, Х нар нь хамтарч Сэлэнгэ аймгийн Цагаан толгой, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд байрлах дэлгүүр болон Орхон аймгийн Хүнсний дэлгүүр, ломбардаас электрон бараа, алт, үнэт эдлэл, архи, гутал хувцас, тамхи, гоо сайхны бараа зэрэг эд зүйл хулгайлж иргэдэд онц их хэмжээний хохирол учруулсан байна. Тэд хамгийн сүүлд Сэлэнгэ аймгийн Баянхараат, Булган аймгийн Дашинчилэн сумын банкинд хууль бусаар нэвтэрч, мөнгө хулгайлсан гэнэ. Цагдаагийнхны хэлснээр мөрдөн байцаалтын явцад 10 гаруй үйлдлээр хулгай хийсэн нь тогтоогджээ. Хэргийг Булган аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.

Б.Цэцэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан