Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА

Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна гэлээ.  Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр хүрнэ. 27-нд баруун болон төвийн нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орно.
Салхи 26-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр, 27-нд нутгийн баруун хагаст, 28-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, говь талын нутгаар зарим үед секундэд 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын саваар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, Хүрэн-бэлчир, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус болно. Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 27-нд баруун зүгийн нутгаар, 28-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан