Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүүний үйлдвэрүүдийг фермтэй болгоё

“ОРИГ” СҮҮНИЙ ОРОН ЗАЙ АЛЬ ХЭДИЙНЭ АЛГА БОЛЖЭЭ

Манай улс 40 гаруй сая малтай. Гэсэн атлаа мах, сүүнийхээ хэрэгцээг хангаж чадахгүй импортын бараагаар идэш уушаа нөөцөлж байна. Ингээд бодохоор бидний эрүүл мэнд ямар байх нь тодорхой.

Монгол хүн өдөрт 430 грамм сүү, сүүн бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэх нормтой. Гэтэл өдөр тутмынхаа сүүний хэрэгцээг хангах нь байтугай өнжөөд ч болов сүүтэй цай ууж чадахгүйд хүрсэн. Товчхондоо, “ориг” сүүний орон зай алга болж хуурай сүүнд хууртаж явна. Сүү үйлдвэрлэдэг компаниуд сүржин нэртэй, сүрхий амттай бүтээгдэхүүнээр иргэдийг даллаж далд утгаар дарангуйлдаг. Хуурай сүүгээр хулхидаж, худлаа рекламаар төөрөгдүүлсэн үйлдвэрүүдэд сануулга өгеөд зогсохгүй сахилгын арга хэмжээ авбал ямар байна. Тэгвэл цэвэр сүү гэж юу вэ.

Энэ бүтээгдэхүүн үнээний зэлнээс юүлэгдэж, өртөг хямд байдлаар үйлчлүүлэгч нарт ирэх боломжтой. Мон-голдоо л монополь гэгдэх сүүний үйлдвэрүүд сүүгээ хаанаас нийлүүлдэг бол. Эл асуултыг иргэдэд биш эрх бүхий компаниудад тавимаар санагдлаа. “Цэвэр сүү” хэмээн шоудах атлаа хуурай сүүгээр хуурч байгаа чинь шударга өрсөлдөөний хуулийг уландаа гишгэж байгаа хэрэг.

Үнэхээр л шударга өрсөлдөх гээд байгаа бол сүүгээ хэрхэн боловсруулдаг, хаанаас тээвэрлэж авчирдаг, аль нутгийн сүү вэ гэдгийг ард иргэдэд тайлагнах хэрэгтэй. Ингэж чадахгүй бол ичихгүйгээр “хуурай сүү, хатаамал сүү гээд" хаяглачих. Сүү үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ боловсруулахдаа улирлаас нь шалтгаалж орц, найрлагыг нь тохируулдаг юм байх. Зуны дэлгэр цагт сүүний нийлүүлэлт ихэсч хатаамал сүү хэрэглэдэггүй гэнэ. Тэгэхээр хүйтэн сэрүүний улиралд хольцтой сүүгээр ходоодоо баярлуулдаг болж таарах нь.


ХУТГАЖ НАЙРУУЛСАН ХУУРАЙ СҮҮНД ЦЭГ ТАВЬЯ

Өнөөдөр бид өдөр тутмынхаа хэрэгцээнд үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих нэрийдлээр хуурай сүү ашиглаж байгаа. Үүнд хяналт тавихын тулд мэргэжлийн байгууллагууд шалгалт хийдэг ч нэмэр алга.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнгөрсөн 2012 онд сүү, сүүн бүтээгдэхүүн импортлогч, үйлдвэрлэгч болон өмнөх онд нь эрсдэл өндөртэй шалгагдсан үйлдвэр цехийн үйл ажиллагаанд хяналт тавин ажилласан байдаг. Энэ үеэр улсын хэмжээнд бүртгэлтэй 117 аж ахуй нэгжээс Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Орхон, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудын нийт 76, нийслэл хотын 31 аж ахуй нэгжүүд хамрагджээ. “Сахил хүртээд шал дордов" гэгчээр шалгалтад хамрагдсан сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид үйл ажиллагаандаа санаачилгагүй ажилласныг нотлоод өгсөн.

Илэрсэн зөрчил нь ихэвчлэн сүүний үйлдвэр, цехүүдэд ажиглагдсан нь аюулын харанга гэлтэй. Манайхан "Өэлүн эх”, “Биеэ бодоорой", АПУ-гийн “Цэвэр сүү”-г байгалийн гаралтай, экологийн цэвэр бүтээгдэхүүн гэж эндүүрдэг. Гэтэл эдгээр бүтээгдэхүүнүүд хуурамч шошгын цаана нуугдсан хуурай сүү байдгийг мэргэжлийнхэн нотолсон. Хуурай сүүг Австрали, Шинэ Зеландаас импортлон оруулж ирдэг. Эл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн тулд үнээний сүүг өндөр хэмд тусгай аргаар хатаан боловсруулдаг аж. Ингээд устай хольж хутгаснаар бидний мэдэх хуурай сүү болно. Малын сүү нь тэжээллэг чанар, амин дэмээрээ хүний биед чухал нөлөөтэй. Харин хуурай сүү нь тэжээллэг чанаргүй, сүүний оронцог төдий. Тэгэхээр хүний биед шим тэжээл өгөхгүй нь тодорхой, харин ч “хор” болж мэднэ. Манай сүүний үйлдвэрүүд мал аж ахуйгаа хөгжүүлж чадвал гадаадаас хуурай сүү импортлох ч шаардлагагүй.

Өөрсдөө зохих журмын дагуу үйлдвэрлэвэл амин дэм нь алдагдахгүй байж мэдэх юм. Цэвэр сүүг хэдэн сарын турш хадгалах боломжгүй 24 цагийн дотор л гашилдаг. Халуун, дулаан орчинд сүүг хадгалах нь гашлахад хүргэдэг. Энэ нь тэжээллэг чанар алдагдсныг илтгэнэ. Гэтэл хуурай сүүг хэдэн өдрийн турш бүүр цаашлаад 5-6 cap хадгалсан ч гашилдаггүй. Үүнийг мэргэжлийнхэн тайлбарлахдаа тетрапак савлагааны нууц гэх.

Эл савлагаа нь олон давхар хамгаалалттай бөгөөд вакум орчинд өндөр хэмд ариутгадаг дэлхийд танигдсан технологи аж. Вакум орчинд хадгалсан бүтээгдэхүүний чанар, амин дэмүүд хэвээр оршдог болохыг мэргэжилтнүүд онцолдог. Хэдийгээр стандартын орчинд хадгалж, ариутгасан сүү байлаа ч малын сүүний чанарыг гүйцэхгүй. Иймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас дорвитой ажлыг эхлүүлж зарим сүүний үйлдвэрүүдэд сануулга өгөөд амжсан. Түүгээр ч үл барам Монгол Улсад импортлогдон худалдаалагдаж байгаа сүү, сүүн бүтээгдэхүүний сав, баглаа боодлын шошгололт нь гадаад хэл дээр байгаа нь хэрэглэгч тухайн бараа бүтээгдэхүүний талаар зөв сонголт хийхэд туслах хангалттай мэдээлэл авч чадахгүйг өөрчлөхөөр шийдсэн нь нүдээ олсон ажил гэлтэй.


ХОЛЬЦГҮЙ ӨТГӨН СҮҮГ ӨӨРСДӨӨ БИЙ БОЛГОЁ

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үү, эсвэл үнээний ферм байгуулах уу. Хэлдэг хэсэг байхад, хэрэгжүүлдэг нөхөд алга. Нийслэлийн хүн амыг нэг жилд 186 сая тонн сүү хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Эдгээрийн дийлэнх нь хуурай сүү ууж байна. Бид өөрсдийнхөө хүч бололцоо нөөцийг ашиглаж цэвэр сүүгээр хэрэгцээгээ хангах боломжтой.

Дээхэн үед үнээний ферм гэж байлаа. Фермийн сүүг хүнсэндээ хэрэглэж хүний гар харахгүй амьдарч болоод л байсан. Харин зах зээлийн хар шуурганд замбараагүй олон үйлдвэр, үйлчилгээний газрууд нээгдэж, үнээний фермүүд аажмаар арчигдав. Үндсэндээ 1990-ээд оны эхээр үнээний фермүүд хувьсгалаас хувьд шилжсэн.

Энэ үеэс л цэвэр сүү цэлийсэн ус болсон гэхэд хилсдэхгүй. Одоогийн байдлаар манай улсад 740 орчим сүүний ферм байдаг гэх. Гэсэн атлаа сүүний үйлдвэрүүдийн хэрэгцээг хангаж чадахгүй байна. Хангалаа гэхэд хаа хол газраас сүү тээвэрлэх хүндрэлтэй. Сүү нь хэдэн өдөр байтугай, хэдхэн цаг ачаад явахад гашилж, ээдэх эрсдэлтэй эмзэг бүтээгдэхүүн. Ийм болохоор л эдгээр олон тооны фермерүүд ашиггүйтэж, алдагдалд ороод байгаа юм. Үнээний сүүг 100-гаас дээш километр газарт тээвэрлэн нийслэлд авчирвал үнэ өртөг нь дийлдэхгүй. Тэгээд ч гашилна. Харин өвөл цагт хөлдөөгөөд зах зээлд нийлүүлэх боломжтой. Сүүг боловсруулан бэлтгэсэн бусад төрлийн цагаан идээг ч энэ мэтээр тээвэрлээд . байх бололцоотой. Ингэхээр заавал ч үгүй суурин газарт ферм, тэр дундаа эрчимжсэн фермүүдийг хөгжүүлэх нь чухал болжээ.

Үүн дээр үндэсний гэх тодотголтой компаниуд өөрсдийн хүчийг дайчлах хэрэгтэй. Өөрсдөө ганц үнээгүй байж өтгөн шаргал сүү үйлдвэрлээд байгаа нь сэжигтэй санагдаад байна. Тэгж байхын оронд үнээний фермтэй байх цаг нь болсон. Фермтэй болвол ажиллах хүчнээс авахуулаад ашиг орлого ч нэмэгдэнэ. Ферм эрхлэн ажиллуулах сонирхолтой малчид цөөнгүй бий. Тэдэнтэй гэрээ байгуулж боломжийн өртөгөөр богино хугацаанд цэвэр сүүний нөөц бүрдүүлчихэж болно. Адаглаад л сүү тутамд нь урамшуулал өгвөл ажил чинь урагшилж амжилт дагуулахад ойртоно. Ингэж байж л хуурай сүүг халж, цэвэр бүтээгдэхүүнээр иргэдийг хангах боломжтой.

ФЕРМЕРТЭЙ БОЛ “ПЭЭДИЙЖ” АМЬДАРНА

 Ферм хөгжсөнөөр мал аж ахуй, газар тариалан ч хөгжинө. Ингэснээр иргэд ажлын байраар хангагдаж амьжиргааны түвшин ч дээшлэх юм. Эрчимжсэн ферм гэж яригдах болсон. Үүнийг байгуулахад дор хаяж 13.5 сая төгрөг зарцуулагддаг гэж учир мэдэх хүн ярьж байна. Энэ бол дундажлан гаргасан төлөвлөгөө.

Эдгээрийг хийж бүтээхэд өнөөх ертөг мөнгө нь хэрэгтэй. Хөрөнгө мөнгөгүйгээс болж хүнийх гэж гадуурхагдаж хаягдсан фермерүүдийн хувь заяаг эргүүлэх цаг нь болжээ. Хэрэв фермерийг цэцэглүүлж чадвал хутгаж найруулсан хуурай сүү худалдаанаас хасагдана гэсэн үг.

Тэгэхээр энэ зах зээлд цэвэр өрсөлдөөнийг бий болгохын тулд хувьдаа ядаж 10 үнээтэй үйлдвэр байгаа үгүйг тоолоод үзье.

www.uildverjilt.mn А.Лхагважав

3 Сэтгэгдэл
Ядаж церм гэж зөв бич л дээ. Тэгвэл зөвлөгөө өгнө ш дээ.
Сүүгээ сааж авдаггүй болгох, хятадаас сүү хоол авдаг болгохыг ардчилал бий болгоо биз дээ. Тэгвэл өмхий ардчиллаа устгаач.
Үнээний фэрэм байгуулахад зөвөлгөө авая
farmuudtei ni holboj ugye geechdeee
Хамгийн их уншсан