Т.Аятунгаатай холбогдох учир битүүлэг хэргийн үйл явц өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрээр бичигдэж байна. Хамгийн сүүлд манай сайтын хүргэсэн дэлгэрэнгүй мэдээллийг олон уншигч уншсаар байна. Олдохгүй байгаа хүүхдийн эцэг Чарльз Эдвардын өчигдөрхөн “Facebook” хуудсандаа нийтэлсэн шүүхийн бичиг баримтад дурдсанаар өөрийгөө хохирогч гэх Т.Аятунгаа хүүхдэдээ харгис балмадаар хандаж, шидсэнээс болоод тархиндаа төдийгүй биеийн хэд хэдэн хэсэгт бэртэл гэмтэл авсан болохыг баталсан олон баримтыг оруулсан байсан юм. Тэр бол дөрвөн сарын өмнөх явдал.
Энэ тухай http://www.assa.mn/content/11093.shtml?a=social http://www.assa.mn/content/11085.shtml?a=social хаягаар орж уншаарай.
Харин манай
вэбсайтаас эл хэргийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл хийгээд одоо хүүхдийн
биеийн байдал ямар байгааг харуулсан бичлэг, зураг оруулахыг хүссэн мэссэж
үлдээсэн юм. Төд удалгүй дараах зураг, зурвасыг үлдээсэн байсан юм. Тэргэл сар одоо том болжээ.
Хүүхдийн эцэг
Чарльз Эдвард ийн бичсэн юм.
“Бидний хувийн нууцыг хүндэтгэхийг хүсье. Энэ бүхэн Тэргэлсар бид хоёрт хангалттай эмгэнэлтэй байлаа. Энэ хуудсаар зөвхөн Аятунгаагийн тарааж буй мэдээлэл худал гэдгийг харуулах гэсэн юм. Монголын Засгийн газар түүний эсрэг Пилиппинд үүсгэсэн хэрэг хүчин төгөлдөр эсэхийг шалгаж үзэж болно. Түүнийг таньдаг хэн боловч Аятунгаагийн өнгөрсөн амьдрал архи дарсны асуудалтай байсныг мэднэ. Надад Аятунгаагийн эсрэг хэлэх сөрөг зүйл байхгүй. Энэ бол гэр бүлийн хувийн асуудал бөгөөд хэвлэл мэдээллийн хов жив болох ёсгүй. Та бүхний анхаарлыг илүү татах өөр олон зүйл бий. Засгийн газар түүний худал мэдээлэл үйлдсэн хэргийг шалгана гэж найдаж байна. Бидний тухай хэвлэлээр гараад байх нь сайхан зүйл биш. Бид одоо зүгээр л амар тайван амьдрахыг хүсч байна. Тэргэлсарыг минь дэмжиж байгаад баярлалаа. Олон сарын эмчилгээ эмч нарын хичээл зүтгэлийн эцэст бүх зүйл сайхан болсон.”
Түүний фэйсбүүк хуудсандаа оруулсан зургийг тайлбарынх нь хамт хүргэж байна
Тоглоомынхоо хэлбэр хэмжээг мэдэрч авч байна. Тэр бараг л явдаг болж байна.
Тэргэлсарын далайн эргийн байшин
Тэргэлсар эрүүл, хоолоо идэж байна.
Одоо тэр аавтайгаа хамт байж аавтайгаа ижил иргэншилтэй болох болно.
Энэ бол эрүүл саруул Тэргэлсар
Эл хэргийн талаархи бусад мэдээллийг доохи линкээр орж уншаарай.
http://www.assa.mn/content/11085.shtml?a=social
http://www.assa.mn/content/11093.shtml?a=social
http://www.assa.mn/content/11088.shtml?a=social
http://www.assa.mn/content/11086.shtml?a=social