Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа Т.Аятунгаагийн хүүхдийн эцэг Чарлезь Эдвард есхөн цагийн өмнө фэйсбүүк хуудас нээжээ. Фэйсбүүк хуудсаараа дамжуулан хүүхдийнхээ эмнэлэгт эмчлүүлж байгаа зураг, Т.Аятунгаа болон түүний ээж Э.Солонго нарыг интерполоор хайж байгаа тухай баримтыг дэлгэсэн байв.
Гэхдээ дөнгөж есхөн цагийн өмнө нээсэн фэйсбүүкийнхээ найзаар Монгол банкны дэд Ерөнхийлөгч Э.Батшугар, Т.Аятунгаа болон модель мисс Солонго нарыг найзаар бүртгэжээ. Т.Аятунгааг найзаар бүртгэх нь тийм ч анхаарал татсан зүйл биш. Мөн модель мисс Солонгоог таньдаг байж мэдэх. Учир нь, Т.Аятунгаа мисс учир найз нөхдийн холбоотой байж болох.
Тэгвэл Чарлезь Эдвард Монгол банкны дэд Ерөнхийлөгч Э.Батшугарыг таньдаг байв уу гэдэг нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Энэ талаар тодруулахаар Э.Батшугарын утас руу залгасан боловч холбогдох боломжгүй байлаа.