Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар номын санг хуулийн ангийн оюутнууд “ДЭЭРЭМДЖЭЭ”


Улаанбаатар хотын ний­тийн номын санг шинэчлэл тасардаггүй хэмээн онцолж буй нь учиртай. Идэвхтэй үйлчлүүлдэг байх үед нэг л өдөр технологио шинэчилж, бүрт­гэлээ сайжруулж, хя­налтаа чангатган, үйл­чил­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­гээ­­ний журмаа ч өөр­чилсөн байдагсан. Энэ бүх өөрчлөлт нь нүдний өм­нө илт мэдрэгддэг байв. Харамсалтай нь, өнгөрсөн оны намраас эхэлж нэгэн том шинэчлэлээсээ ухарч, хуу­чин тогтолцоо руу оржээ. Уншигчдад дадал болсон журам өөрчлөгдмөгц бай­гуул­лагын санал хүсэлтийн дэвтэр гомдлоор дүүрчээ. “Номын фондоо дахиад чөлөөт сонголттой болгооч ээ” гэсэн үгс гарын үсгийн хамт дэвтрийн хуудаснаа жагсаалт болон үргэлжилнэ. Уншигчдын бухимдал төрүүлсэн уг ухрал­тын шалтгааныг тодруу­ла­хаар Д.На­цаг­доржийн нэрэмжит но­мын санг зорилоо. Дэд за­хи­рал Ч.Алтан­цэцэг, Мэ­дээ­лэл боловсруулалт, автомат­жуу­лалтын тасгийн эрхлэгч З.Төгсжаргал, мэдээлэл тех­но­логийн мэргэжилтэн Л.Ган­­­тулга, олон нийтийн үйл­чил­гээний тасгийн эрхлэгч Б.На­цаг нар цуг­ларч бүх учраа ийн ярьсан юм.

Цөөнхөөс болж номын сан, уншигч хоёр хохирчээ

2008 оны намраас тус номын сан чөлөөт сонголттой болж үйл ажиллагааны маш том шинэчлэл хийсэн. Ун­шигч 60 мянган номоос өөрт хэрэг­тэйг олж авна гэсэн үг. Мэдээж, цахим сангаас нэр, зохиогчоор нь шүүж, байршлыг нь олоод заасан газарт очиход амархан. Гэтэл энэ шинэчлэл дөрвөн жил үргэлжлээд зогсч буй нь олон уншигчийг бухимдуулжээ. Учир нь, одоо номоо өөрөө биш номын санчаар хайлгаж авах нь үйчлүүлэгчийн хувьд хүндрэлтэй байгаа гэнэ. Хүлээж хүлээж “Хайсан ном чинь алга” гээд эргээд ирэх нь хүмүүсийг хамгийн ихээр уурлуулдаг. Мэдээж, ном цөөн тоотой тул гараад дуусчихсан, гэрээр олгочихсон, хулгайд алдчихсан эсвэл уншигч өөрөө номоо буруу хайсан гээд тодорхой шалтгаан байж л таараа. Гэсэн ч үйлчлүүлэгчид бухимдаж, чөлөөт сонголтоо санагалзсаар л. Номын сан чөлөөт сонголттой болсноос есөн сарын дараа фондын тоол­­лого хийв. Гэтэл 400 шир­хэг ном алга болчихсон нь тогтоогджээ. Саяхан чөлөөт сонголтоос татгалзаад, тоолж үзвэл 2.4 сая төгрөгийн ном алдаж, хохирлыг нь үйлчилгээ хариуцсан номын санч бара­гдуулах болсон гэнэ. Гэвч дунд­жаар 300 мянган төгрөгийн цалинтай нэг хүнд бараг 200 мянга гаруй төгрөгийн нөхөн төлбөр оногдсон аж. УБ хотын нийтийн номын сан ажилчдаа бодоод хохирлын ядаж 50 хувийг байгууллагаас барагдуулахаар шийджээ.

Удалгүй аудит, санхүүгийн шалгалтаар энэ нь хууль зөрчсөн үйлдэл болж, номын санчид бүх хохирлыг барагдуулах ёстой болов. Яагаад гэвэл төрийн байгууллагын ном нэг бүр нь улсын өмч бөгөөд түүнийг хариуцагч нь номын санч хэмээн журамд заасан байдаг гэнэ. Тэгэхээр алга болсон ном бүр цалингаараа амьдарч, өдрийг номын санд өнгөрөөдөг цөөхөн ажилтны хоолны мөнгөнөөс хороодог гэсэн үг. Цаашилбал, ном нууцаар авдаг хүмүүс эдгээр номын санчийн амьдралаас хулгайлж, хөдөлмөрийг нь мөлжиж байгаагаас ялгаагүй хэрэг юм.

Хамгийн хулгайч нь хуулийн ангийнхан

Номын санд 16 ширхэг хяналтын камер байдаг нь ном бүрийг хамгаалахад хүрэлцдэггүй гэнэ. Номын тавиурын араар нуугдаж, хавтсыг нь үлдээн голыг нь авчихдаг эсвэл дохиолол бүхий ялтастай хэсгийг урж хаячихаад өвөртөлчихдөг аж. Нэгэнт камерт өртсөн баримт байхгүй учраас хулгайч нь тодорхойгүй. Гэхдээ ажилтнууд номын хулгайчийг цөөнгүй илрүүлжээ. Ихэнхдээ хөдөөнөөс ирсэн оюутнууд хулгай хийж байгааг ч анзаарсан гэнэ. Оюутнууд дундаа хамгийн их ном зувчуулж, үйлчилгээний журам зөрчдөг нь хуулийн ангийн оюутнууд гэдгийг хэлж байв. Номын сангийн дүрэм мөрдөөгүй, бүр хулгай хийж буй энэ хүмүүс Монгол Улсын хууль сахиулахын төлөө тангараг өргөж, ажиллана гэхээр санаанд багтамгүй.

Ажилтнууд сүүлдээ нэг номыг хоёр ялтастай болгох, уншигч анзаарахгүй газарт ялтсаа хийж үзжээ. Гэсэн ч номын хулгайчдын арга нарийссаар.  Номын сандаа уншаад, оюундаа мэдлэг болгоод гарахаасаа урьтаад тэр номоо заавал нууцаар гаргаж, хувьдаа ашиглах явуургүй бодол залууст бий болсныг тэд халаглан ярив. Хамгийн үнэтэй, хамгийн эрэлттэй ном хулгайд алдагдаж байдаг нь номын санд бүр ч их хорлонтой байдаг. Жишээлбэл, нэг тус бүр нь 100 мянган төгрөгийн үнэтэй “Лонгмэн”-ий англи хэлний ном цөм алга болжээ. Нөгөө талаар  эрэлттэй номуудаа нөхөөд авъя гэхээр худалдаанаас олддоггүй аж. Тэгэхээр 70 мянган уншигчаас нэг хүн ном хулгайлахад номын сан хохирч, түүний ард 69999 уншигч давхар хохирч буй хэрэг. Тэд номын хулгайг зогсоох шийдлээ олтлоо чөлөөт сонголттой  танхимаа дахин нээхгүй гэсэн юм.

Хэрэг явдалд төрийн буруу ч бий

Улаанбаатар хотын харьяалалтай нийтийн номын сан ССАЖЯ-ны шууд удирдлага дор ажиллаж байна. Иргэд, үйлчлүүлэгчид “нийтийн” гэх тодотголтой номын сан үнэгүй байх ёстой гэж гомдоллодог. Энэ тухай хуучнаар БСШУЯ-нд хүсэлт хүргүүлэхэд “Засгийн газраас танайх төрийн санд орлого оруулахгүй байж болно гэсэн шийдвэр гаргаагүй учраас болохгүй” гэж тайлбарлажээ. Иймээс төрийн тушаалтай орлогыг төвлөрүүлэхийн тулд хэрэглэгчдийн карт, гэрээр ном олгох зэрэг төлбөртэй үйлчилгээ эрхэлдэг гэнэ. УБ номын сан зарим жил төрд 75 сая төгрөгийн орлого оруулсан байдаг ч үүнээс өөрсдөдөө тодорхой хувь зарцуулах эрх байдаггүй. Харин шинэ Засгийн газарт ССАЖЯ байгуулагдаж, тодорхой өөрчлөлт оруулжээ. Тэд гагцхүү төрөөс төсөвлөсөн 40 сая төгрөгөөр бүх ажлаа зохицуулдаг ч хангалттай хүрдэггүйг хэллээ. Иргэдэд үнэгүй ашиглуулж буй утасгүй интернэт, компьютерт интернэтийн төлбөрийг ч төсөвт тусгаагүй учраас өөрсдөө “аргалж” явсаар. Гэлээ ч номын сангийн хамт олон төр царайчилж зүгээр суусангүй. 15 төсөл боловсруулж, хөрөнгө оруулалтыг хандивлагч, олон улсын байгууллагуудаас олж хэрэгжүүлжээ. Нийт 550 сая гаруй төгрөгийн хөрөнгө өөрсдөө олж, олон олон шинэчлэлтээ үргэлжлүүлсээр яваа. Тухайлбал, цахим бүртгэлийн систем, Америк соёлын төв, iPad, Kindle төхөөрөмжийн үйлчилгээ гээд сүүлийн үеийн ажлыг дурьдаж болох юм.
УБ номын сангийн ажилтнууд хулгайд алдагдсан номоос болж хохирч буйн хамгийн гол буруу нь төрөөс номын санд анхаарч буй байдал. Тодруулбал, номын санчийн эрсдлийн сан байхгүй учраас 2.4 сая төгрөгийн хохирлыг тэд цалингаасаа төлдөг. Гэтэл олон улсад аль хэдийнэ номын эрсдлийн сан бий болж, үрэгдсэн гэмтсэн номын зардлын хувиас эрсдлийн сан төлж, үлдсэнийг номын санч гаргадаг гэнэ. Төрийн байгууллагад ийм сан байгуулах эрх зүйн орчинг яам нь бүрдүүлж өгөөгүй байхад дээд сургуулийн номын санд 15 хувийн эрсдлийн сан байдгийг тэд хэллээ. Төрийн сан орлого нэхдэг, төсөвлөж буй мөнгөө нэмж өгдөггүйгээс хулгай гарах нөхцөл бүрдсэн гэхэд хилсдэхгүй биз. Хэрэв гадаадынх шиг тавиур бүртээ камер байрлуулчихвал хэн ч номын санчийг хохироож дөнгөхгүй.

Явуулын номын сан байгуул гэж яамнаас нэг фургон машин гаргаж өгчээ. Гэхдээ бензиний мөнгө, хадгалах гарааш, Д ангилалтай жолоочийг нь “мартчихаж”. Машин өгчихөөд байхад явуулын номын сан ажиллуулсангүй гэж “донгодох” нь утгагүй хэрэг хэдий ч тэд явуулын номын сангаа ажиллуулж үзжээ. Нийслэлийн аль нэг хороогоор иргэдэд явуулын номын сан ирэх тухай мэдээлэл тараасан гэнэ. Хүмүүс интернэтээр цахим каталогт орж дуртай номоо сонгон захиалжээ. Ажилтнууд фургонд номоо ачаад хорооны байранд хүргэнэ, удалгүй нөгөө номоо авах гэж дахиад явна. Энэ болгоны бензиний мөнгө ажилтнуудын түрийвчнээс гардаг болж. Улаанбаатар хотын гэсэн нэртэй номын санг Э.Бат-Үүл дарга тоодоггүй. Хүн амын соён гэгээрүүлэх, чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх интернэттэй, уулзалт хуралтай, илтгэл семинартай, кино үзвэр, хөгжим сонсох боломжтой, ном унших танхимтай цогц төвд тэр хөрөнгө төсөвлөөгүй. Ядаж явуулын номын сангийн машинд бензиний мөнгө гаргаад өгвөл үйл ажиллагаа нь доголдохгүй хэмээн номын сангийнхан халаглаж сууна.

Хэн бүхэн асуудалд цогцоор хандах хэрэгтэй

Төрийн өндөрлөгүүд фургон авч өгөөд л ажил дуусчих юм шиг хэт хөнгөн хараад байгаа нь дээрхээс харагдана. Гадаадын улс оронд номын сан гэдэг мэдээллийн төв цэг болж хөгжжээ. Хэнд мэдээлэл хэрэгтэй тэр хүн номын сан руу очдог байна. Харин манайд энэ байгууллагыг зөвхөн ном уншуулдаг газар гэх ойлголтоор хандсаар. Одоо энэ газарт кино үзэх, компьютер ашиглах, лавлагаа авах, сонин унших, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох, хэлний курст үнэгүй суух, сонирхлын клубт элсэх гээд зөвхөн номоор хязгаарлагдахгүй 10 гаруй төрлийн үйл ажиллагаа явагддаг. Үүнийгээ цаашид улам баяжуулж, номын сан хэдий ч мэдээллийн төв, хувь хүний хөгжлийн цэг болох зорилго тавьжээ. Жишээлбэл, мэдээлэл технологийн ажилтан Л.Гантулга удахгүй ажилтнуудынхаа хүүхдүүдэд компьютерийн хэрэглээний хичээл заах гэнэ. Энэ нь ажиллагсдын нийгэм, гэр бүлийн асуудлыг шийдэхийн хамт нийт уншигч, үйлчлүүлэгчдэдээ ийм төрлийн сургалт явуулах үед туршлага, алдаа оноог нь дүгнэх боломж бий болох юм хэмээн тайлбарлалаа.

Уржигдархан Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Амьдрах ухаан-амжилтын хөтөч” хөтөлбөрийн анхны хичээлийг  эхлүүлсэн. Сургалтын байр, боловсон хүчин, материал хэрэглэгдэхүүн гээд олон зүйл шинээр хийх болно. Гэтэл энэ бүх нөөц Улаанбаатар номын санд бэлэн байдаг. Шинэ төсөл хэрэгжээд дуусахад тараад алга болчихдог бол Улаанбаатар  номын санд олон төсөл хэрэгжиж дууссан ч үргэлжилсээр байдаг гэлээ. Яагаад гэвэл байр, мэргэжилтний нөөц нь байнгын бэлэн. Нөгөө талаас хүнийг хөгжүүлэх, сургах, мэдүүлэхэд чиглэсэн энэ байгууллагыг үл ойшоож Хүүхэд хөгжлийн төв, Ахмадын хөгжлийн төв гээд олон газар шинээр байгуулж байна. Гэтэл хөгжил, шинэчлэлийн цөм нь номын сан гэх үгийг олон улсад аль эрт хүлээн зөвшөөрсөн шүү гэж Засгийн газрын тэргүүнд уламжилж байна.

Хэдийгээр одоо ном хулгайлагч оюутнуудаас болж чөлөөт сонголттой танхимаа хаасан боловч удахгүй хэвийн байдалдаа орох гэнэ. Тодруулбал, оюутны хотхон тусдаа байгуулчихвал хүүхэд, сурагч, насанд хүрэгчид гээд бүх иргэнд хандсан үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэх юм. Цөөн хэдэн оюутнаас болж номын санчид, нийт уншигч хохирдог явдал тун удахгүй халагдах нь тодорхой. Үүний тулд ССАЖЯ-наас уг номын сантай холбоотой дүрэм журмыг өөрчлөх, номын сангийн бодлого тодорхойлох хэрэгтэй гэлээ. Нөгөө талаар бэлэнчлэх сэтгэлгээтэй залуусын гороор номын фонд хаалттай ажиллаж байгааг уншигчдадаа тайлбарлан ойлгуулахыг хүссэн юм.

Дашрамд сонирхуулахад,  Улаанбаатар хотын нийтийн номын сан дөрвөн салбартай үйл ажиллагаа явуулдаг. Гэвч хотын 100 мянган хүн тутамд нэг номын сан, мэдээллийн төв байх ёстой гэж олон улсад шаарддаг аж. Харамсалтай нь, 1.3 сая хүн амтай нийслэлд Үндэсний төв номын сан, Хүүхдийн номын ордноос гадна дөрөвхөн номын сан байна. Сонгинохайрхан дүүрэг дэх 280 мянган хүний дунд 100 хүрэхгүй суудалтай ганцхан номын сан ажилладаг. Гэтэл архидалт, ажилгүйдэл, гэмт хэрэгт холбогдож яваа гэр хорооллынхон дунд өөрийгөө хөгжүүлэх номын сан байх ёстой гэж ярилцсан зочид маань шүүмжлэн хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан